Шинэ жилээр ямар загварын даашинз ноёлох бол

Танд л гэж хэлэхэд маргааш Strings pub-д шинэ жилийн даашинзны загварын шоу болох гэж байгааг дуулгая. Уг шоунаас бүсгүй та өөртөө тохирсон хамгийн гоёмсог даашинзыг сонгон авах боломжтойгоос гадна өмссөн гоёлдоо тохируулан үсний засалтаа ч мэдээд авна. Бас тэгээд мэргэжлийн гоо сайханчид нүүр будалтыг өмссөн даашинз, үсний засалттай хэрхэн зохицуулж хийхийг сонирхоорой. Сэтгэлдээ хүрсэн гоо засалчаар шинэ жилийн үдэшлэгт мордохын өмнө нүүр будалтаа хийлгэхгүй юу.

Үс засалтыг Matrix, Eүergood, Nana салонуудын шилдэг мастерууд гүйцэтгэнэ. Мастеруудын тодорхойлсноор бүсгүйчүүдийн үсний засалт усны долгио шиг байх гэсэн шүү. Магадгүй та өөрийгөө богино үстэй шүү дээ гэж дуу алдаж мэдэх юм. Ердөө ч санаа зоволтгүй, шилдэг мастерууд таны үсний хэв загварыг хэрхэн өөрчлөхөө мартаагүй.
Гагцхүү шоуг л шимтэн үз. Даашинзны хувьд 1940-1950-иад оны загвар ноёлох гэсэн. Тодруулбал, хуниастай, цэцэгтэй даашинз хамгийн чамин харагдана гэсэн үг л дээ. Энэ бүхэн цогцоороо сонгодог загварыг илэрхийлэх гэсэн шүү. Бүсгүй та шинэ жилийн гоёлоо сонирхохоор Strings pub-ийг зорих гэж байгаа бол түрийвчиндээ 150 мянгаас доошгүй төгрөг хийхээ мартав аа. Нүдийг тань унагах классик даашинзны хамгийн доод үнэ 150 мянган төгрөг гэдгийг сануулъя. Бас шоуг үзэх тасалбарын үнэ 25 ам.доллар гэсэн шүү.

Ардын эрх сонин 237 /515/
Г. Чимэг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button