Хохирогчид дахиад л шаардлага хүргүүлжээ

. Тэд Хууль зүйн дэд сайд Ш.Сүхбаатарт суулт хийх тухай хүсэлт гарган зөвшөөрөл авсаныхаа дагуу ийнхүү хоёр дахь өдрөө сууж байгаа юм. Өнгөрсөн баасан гаригт буюу арванхоёрдугаар сарын нэгэнд Ерөнхий сайд М.Энхболд болон УИХ-ын дарга Ц.Нямдорж нарт дахиад л шаардлага хүргүүлжээ. Уг шаардлагад Гэм буруутай этгээдүүдэд хариуцлага тооцохгүй яагаад удаад байгаа тухай болон эр зориг гарган хохирлыг яаралтай барагдуулах тухай дурджээ.

Хэрвээ ингэж чадвал хуулиар хүлээсэн үүргээ огт биелүүлдэггүй төрийн албаны шинэчлэл хийх эхлэлийг тавих ба хүндээ үйлчилдэг төр болох эхлэлийг тавьсан удирдагчийн нэг болох ба ирэх 2008 онд болох УИХ-ийн сонгуульд танай нам бүрэн ялах суурь тавигдах болно гээд хэрэв ингэж чадахгүй бол Монголын нийгмийг эрүүлжүүлж чадах тийм улс төрийн хүчинийг хандаж сонгон гаргахын төлөө ах, дүү, хамаатан садан, ард түмнээ уриалан дуудан тэмцэх болно гэсэн байв. Хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдын эрх ашгийг хамгаалах холбооноос Ерөнхий сайдад хандаж 2007 оноос өмнө хохирлыг барагдуулах шаардлагын хариуг одоо болтол өгөөгүй байгаа аж. Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаад эмнэлэгт албадан хүргэгдсэн нийт 12 хохирогч уг суултад оролцож байгаа аж.

Ардын эрх сонин 237 /515/
С.Бадарч

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button