Нарантуул-ын босс Сайхансамбуу, нягтлан бодогч Долгор нар баримт бичгээ нууж зугтах гэж байгаад баригджээ

Гэнэтийн энэ шалгалтанд балмагдсан уу Сайхансамбуу захирал үүрэг өгөв үү. Юутай ч Нарантуул-ын нягтлан санхүүгийн албаныхан санхүүгийнхээ тайланг нууж, цагдаагийнханд чирэгдэл учруулаад авчээ. Тиймээс цагдаагийнхан Сайхансамбуу болон түүний нягтлан бодогч Долгор хоёрыг дахин саатуулах зөвшөөрөл прокуророос хүссэн боловч чадаагүй гэнэ. Онц их хэмжээний татвар нуун дарагдуулсан гэж буруутгагдаж байгаа Сайхансамбуугийн хэргийг нийслэлийн хяналтын прокурор тийм ч сүр дуулиантай хэрэг биш, саатуулж баривчлах ч шаардлагагүй гэж үзэж байгаа бололтой. Нарантуул зах, Дэнжийн 1000-ын зах, арванхоёр давхар Нарантуул зочид буудал, алтны уурхай гээд хүн бүрийн хүсээд хүрч чаддаггүй эд хөрөнгөтэй түүний хувьд 1.5 тэрбум төгрөг гэдэг юу ч биш нь ойлгомжтой. Нарантуул зах гэхэд монголын мянга мянган айл өрхийн амьжиргааг залгуулж буян болдог. Гэхдээ сүүлийн үед Эрээний хятад наймаачид Нарантуул захын лангууг үнэ цохиж авчихаад бараагаа шууд татаж монгол наймаачдын гар мухарлах болсонд наймаачин Сайхансамбууг буруутгах болсон.

Сэрүүлэг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button