МАХН-ын гишүүд Нарантуул-ын Сайхансамбууг ялаас мултлахаар татварын өршөөл УИХ-аар оруулах гэж байна

Гэтэл саяхнаас МАХН-чууд дахин энэ хуулиа бариад өрөө өрөөний хаалга цохиж явах болов. Энэ нь МАХН-ын дарга нарын хамгийн ойрын хүн, найз нөхөд гэгддэг Нарантуул -ын Сайхансамбуугийн татвараас нуусан хөрөнгөтэй холбоотой гэнэ. Ноён Сайхансамбууг одоогоор 1.5 тэрбум төгрөгийн татвараас зугатсан хэмээн шалгаж байгаа гэдэг. Энэ тоо цаашдаа нэмэгдэх төлөвтэй бөгөөд 1.5 тэрбум төгрөг гэдэг ноён Сайхансамбуугийн Нарантуул захын түрээс сардаа олдог мөнгөнд ч хүрэхгүй гэлцэх юм билээ. Тиймээс МАХН-ын дарга нар сайн нөхрөө ялаас мултлахын тулд татварын өршөөлийн хууль УИХ-аар оруулахаар яаравчилж АН-ын бүлэгтээ тулж ажиллаж эхэлсэн сурагтай. Өмнө нь 2000-2004 онд МАХН засгийн эрх барьж байхдаа Ногоон гэрлийн компани гэх монголын толгой баяны 20-иод компанийн жагсаалт баталсан бөгөөд энэ жагсаалтад багтсан компаниуд гаалиар орж ирж байгаа бараа бүтээгдэхүүн тоног төхөөрөмжөө шалгалтгүйгээр оруулах эрхтэй. Өөрөөр хэлбэл гаалийнхан тус 20 компанийн гаальд гаргаж өгсөн мэдүүлгээр л татвар авах бөгөөд ямарваа шалгалт хийх эрхгүй. Хичнээн л бол хичнээн бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг татвараас зугтаалгаж болно гэсэн үг. Ногоон гэрлийн 20 компанийн нэрсийг Засгийн газрын тогтоолоор баталж, ГЕГ-ын даргын гарын үсэгтэй тушаал гарсан байдаг. Харин дээрх 20 компани бүгд МАХН-ын томчуудынх гэгддэг бөгөөд АН-ынхнаас нэг ч компани багтаагүй юм гэнэлээ. Үүнд нь гомдсон АН-ын нөхөд удахгүй УИХ-аар орох татварын өршөөлийн тухай хуулийг хүлээж авахгүй хэмээн гэдийж байна. УИХ-ын гишүүн Л.Пүрэвдорж нарын санаачилсан татварын өршөөлийн тухай хуулиа МАХН-чууд АН-ын дэд дарга Мөнхтуяа гишүүнээр дамжуулан зөвлөлд хүргэсэн гэнэ. Гэвч АН-ын саалийн үнээ гэгддэг АПУ-гийн Батхүү, Бридж-ийн Ганхуяг, Женко Баттулга зэрэг бизнесмэн гишүүд манайхан жилдээ 3-4 удаа татварын шалгалтанд өртдөг учир татвараас нууж дарсан ашиг орлого байхгүй. Наадах чинь бидэнд ямар ч ашиггүй, МАХН-д л ашигтай хууль байна. Ядахдаа ногоон гэрлийн компанийн жагсаалтдаа ч манайхныг оруулаагүй ш дээ хэмээн буцаажээ. Татварын өршөөлийг санаачлагчид нь маш олон жижиг аж ахуйнууд татвараа төлж чадахгүй өр үүсгээд байгаа. Тэдэнд нэг удаагийн татварын өршөөл үзүүлж бүгдийг нэг гараанаас эхэлье гэж байгаа ч үнэн хэрэгтээ бол Монголын хамгийн толгой, том компаниуд болох Мобиком, Скайтель, Бороо гоулд, Монголросцветмет, Эрдэнэт үйлдвэрийг хамгийн түрүүнд татварын өршөөлд хамруулна гэлцэж байна. Өөрөөр хэлбэл татварын өршөөл УИХ-аар батлагдвал жижиг аж ахуйнууд биш том татвар төлөгчдөд том өршөөл үзүүлнэ гэсэн үг. Өчигдөрхөн УИХ-аар 2007 оны төсөв батлагдсан, төсвийн хэлэлцүүлгээс болж түр завсарлаад байсан татварын багц хуулийг ирэх удахгүй УИХ-аар үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Энэ үеэр МАХН-чууд татварын өршөөлийг батлахаар зэхэж Засгийн газартаа УИХ-д хуулийн төсөл оруулж ир хэмээн шахаж байгаа гэнэ.

Сэрүүлэг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button