Шаравдорж гишүүн соёлыг гайхсан нь

Харин төрийн ордонд ДОХ-ын эсрэг хамгийн идэвхтэй тэмцэж байгаа хүн бол ЭМ-ийн сайд Л.Гүндалай. Эрхэм гишүүн саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа Бэлгэвчийг байнга хэрэглэж байгаа хэмээн зарласан нь өөрийгөө хэрэгт унагах дөхөв. Гүндалай гишүүн саяхан дөрөв дэх охиноо тосч аваад баигаа гэдгийг манай уншигчид санаж байгаа нь лавтай. Энэ нь лав бэлгэвч хэрэглэсний шагнал биш бөгөөд эрхэм гишүүн гэр бүлээсээ гадуур кондом хэрэглэдэг үү гэсэн хар төрөхөөр байгаа. Дээхнэ үед Т.Ганди гишүүнийг ЭМ-ийн сайд байхад Ганди гишүүн, Шаравдорж гишүүн хоёр хилийн дээс алхаж ДОХ-ын эсрэг олон улсын семинарт явсан юм гэнэлээ. Орой буудалдаа ирээд байтал Шаравдорж гишүүн Ганди гишүүний өрөөний хаалгыг сэмхэн тогшиж Би чамд нэг сонин юм үзүүлье гэжээ. Гайхаад дагаад ортол Шараваа гишүүн өдөр семинарын үйл ажиллагаан дээр тараасан бэлгэвчүүдийг бүгдийг нэгд нэггүй задлаад орон дээгүүрээ тараачихсан Ганди хө, ийм том хэрэглэлтэй эрэгтэй хүн байх уу? Чи үзсэн үү? гэж асуужээ. Ганди гишүүн сая л учрыг ойлгож Хүүеэ мангараа энэ чинь эмэгтэй хүний бэлгэвч байхгүй юу? гэж намжирджээ. Шараваа гишүүн бүр гайхаж Эмэгтэй хүн бас бэлгэвч хэрэглэдэг ээ хэмээн бодлогоширсоор хоцорчээ.

Сэрүүлэг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button