БО-ны сайд асан Барсболд МАХН-ыг шинэчлэх бус МАХН-ын дарга М.Энхболдын эсрэг ажиллаж байна

Энхболд, Барсболд хоёр нуруу туруу, царай зүс бие бялдар, сурлага сахилгаар ойролцоо байсан ч хэзээ ч нэгэндээ найрсаг хандаж байгаагүй мөнхийн дайснууд .гэж. болохоор нөхөд байжээ. Ямартаа л ангийнхан нь Сайхан хүүхэнд сайхан хүүхэн л дургүй. Эр хүн эр хүндээ хайртай гэдэг. Гэтэл энэ хоёр эр хүн байж хүүхнүүд шиг л бие бие биенийгээ зөв харж чадахгүй юм гэлцэж суухав. Багаасаа эхэлсэн энэ хоёр эрхмийнд даган орж ирж өрсөлдөөн улс төр хүртэл дайсагнаж эхлэв бололтой. Барсболд сайд 2000 оноос эхлэн Байгаль орчны сайдаар ажиллаж, 2004 онд Элбэгдоржийн Засгийн газарт ажиллаж 2006 онд огцроход хамтдаа унасан. Гай болоход дараагийн Засгийн газрын тэргүүн нь мөнхийн өрсөлдөгч М.Энхболд байж таарсан. Үүнд нь хорссон Барсболд сайд Онц их хурлын төлөөх хөдөлгөөн-ий Гантулгатай ил далд сүжирч эхэлсэн. Саяхнаас бүр ил гарч МАХН-д Уламжлал, шинэчлэл ардчилал, шударга ёс жигүүр болон Онц их хурлын төлөө, Улаан сарнай хөгжил хөдөлгөөнүүд нэгдэж МАХН-ыг шинэчлэх Намын шинэчлэлийн асуудалд уулзалт ярилцлага зохиож, уг уулзалтыгУлаан сарнай хөгжил хөдөлгөөний тэргүүн У.Барсболд хөтлөв. Монголын төрийн алдаа МАХН-ын алдаа болж харагддаг. Иймээс МАХН зөв бодлогоор ажиллах ёстой гэж нэр заагаагүй ч үндсэндээ М.Энхболдын Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжлэв. Байгаль орчны сайдаар зургаан жил ажиллахдаа Барсболд тэрүүхэндээ амиа борлуулж, довоо шарлуулж явсан Барсболд нэг л өдөр ийн цоорч, намынхаа төлөө санаа зовних нь үнэн чанартаа М.Энхболдын эсрэг л хийж байгаа ажил гэж олон хүн үзэж байна. Энэ бүхэнтэй зэрэгцэн Улсын мэргэжлийн хяналт эрхэлсэн сайд Хүрэлсүх Зүүний холбоо байгуулснаа зарлаж, миний ард намын дарга, Засгийн газрын гишүүд бий гэж ханхалзсан тухай яриа газар авч байгаа. Бүсгүйчүүдээс Арвин гишүүнийг ч элсүүлсэн тухай яригдаж байсан ч үгүй бололтой. Хүрэлсүх гишүүний хувьд С.Барсболд сайдтай бас л таарамжгүй байдаг. 2003 онд Хүрэлсүх гишүүн МАСЗХ-ны ерөнхийлөгч байхад гадаадад томилолтоор ажиллаж байх үед Барсболд сайд МАСЗХ-ны суудлаас нь унагахаар оролдож, үүнд уурссан Хүрэлсүх сайд Барсболдоос аятайхан байгаарай гэж муудалцаж байсан. Гэнэт Барсболдыг Улаан сарнай хөгжил хөдөлгөөн байгуулж хөдөлж эхэлсэн нь Хүрэлсүх сайдыг зүгээр сууж чадахгүйд хүргэжээ. Хүрэлсүх сайдын хэлдэг үг нь Барсболдтой нэгийгээ үзнээ гэдэг болсон гэнэ. Зүүний холбоо нь намаа шинэчлэх биш, намаа өмгөөлөх, МАХН-аа аврах хөдөлгөөн л бололтой.

Сэрүүлэг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button