Төрийн нэр барьсан луйвар

Үзтэл нэг өрхөд дунджаар 40 мянган төгрөг, түүнээс дээш 100 мянган төгрөг гарсан байх юм. Ингээд юу боловоо гээд гэр дотор чи ч их ярилаа, би ч бага ярьсан гэх тулга тойрсон бөөн хэрүүл гарсаар энэ намрыг барав. Эцэст нь эзнийг олов. Тэр нь МЦХ ХК болж таарав. Тус компани үйлчилгээний шинэ менежментийг хэрэгжүүлж байна хэмээн гурван багц үйлчилгээг хэрэглэгчиддээ тулгасан юм. Энэ нь манай орны нөхцөлд тохирохгүй, хэрэглээ, зах зээлээ судалж, түүндээ таарч тохируулж нийцүүлээгүйгээс дээрх гурван төрлийн үйлчилгээнээс хэрэглэгч алийг нь ч сонгосон үнэ нэмэгдэж гараад байдаг. Энэ нь нэг ёсны мөлжлөг болжээ. МЦХ ХК-ийн дээрх үйлдэл зарим хуулийг зөрчсөнөөр батлагдаж байна. Тус компани хэрэглэгчидээ утасны төлбөрөөр хэрхэн яаж шулав? Нэгд, өмнөх сарын төлбөрөө төлчихөөд байхад дараахь сарын үлдэгдэл гэж ийм нэрийн дор мөнгө татдаг байжээ. Хоёрт, үйлчлүүлэгч нарын байнга ярьдаг утасны дугаарыг дараа сарын жагсаалтад давтан бичиж төлбөрийг нь нэмж давтан авдаг байна. Тиймээс хэрэглэгчид утасныхаа төлбөрийг тогтмол шалгаж, үнэлгээганхааран үзэх хэрэгтэй байна. Гуравт, минутын үнэлгээг тарифаа зөрчин нэмж үнэлэг. Үүнд хэрэглэгчдэд тулгасан нөгөө гурван багц үйлчилгээ болон олон улсын эрхийн үйлчилгээ орж байна. Энд минутын үнэлгээг секундэд олон хэсэг болгон хуваан үнэлгээг дур зоргоор нэмдэг байна. Нэг удаа хэдхэн минут ярьсныг олон секундэд хувааж секундын төлбөрийг нэмснээр төлбөрийг нь хэд дахин нуглан авдаг байна. Эцэст нь утасны төлбөр хийгээгүй гэж хэрэглэгчдийн утсыг таслах мөртлөө төлбөр нь гараад тооцогдоод яваад байдаг. Гурван багц үйлчилгээг тулгаснаар нэг хэсэг утсыг тань хаахгүй болсноор дээрх байдлыг улам их хэрэглэх болсон байна. Энэ бүхэн жирийн нэг айл өрхөөс аваад албан байгууллагад ч хамаарагдаж байна. Тэгэхээр МЦХ ХК хичнээн хэрэглэгчийг хохироож шулж байсан нь харагдана. Энэ бүхнийг хянаж, зохицуулах учиртай Цахилгаан холбооны хяналтын алба, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг хаана байв, юу хийв гэхээр өнөөдөр хэлэх үг, хийсэн ажил алга. МЦХ ХК-ийн дээрх үйлдлийг төрийн нэрийг барьсан луйвар гэлтэй. Энэ нь нэгд, Шударга бус өрсөлдөөнийг хоригох тухай хууль, шинэчлэгдсэн Эрүүгийн хуулийн холбооны шугам хамгаалах журам, төрийн албан тушаалаа ашигласан, эрх мэдлээ хэтрүүлсэн зэргээр холбогдох олон хуулийн заалтуудыг зөрчөөд байна. Тиймээс хэрэглэгчид утасны дугаарын жагсаалт, утсаа таслуулсан эсэх, салаалан эсэхийг байнга шалгаж, ярьсан дугаараа тэмдэглэж байх зэргээр өөрсдөө хянах үлдлээ. МЦХ ХК үнээ нэмсэнээр хэрэглэгчидээ учруулсан бас нэг зовлон дээр ийнхүү үйлчилгээгээ өөрсдөө хянаж байх бөөн чирэгдлийг иргэдэд мөн үүсгээд байна.

Бизнес таймс

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button