Монголчууд Оросын Водка-наас айсан уу?

Орост тархаж байгаа хуурамч, чанаргүй архины давалгаанаас Монголын Засгийн газар ийнхүү айсан бололтой. Гэхдээ Монголын Засгийн газрын энэхүү хориг шийдвэр нь түр зуурых гэж найдна. Монголын Хөдөө аж ахуй, хорио цээрийн албаны дарга Цэрэндашийн Дамдингийн мэдэгдэж буйгаар Монголын тал хилийн шалган нэвтрүүлэх боомтуудын хяналтыг өндөржүүлсэн гэжээ. Хэдийгээр Монголын зах зээлд экспортын хориг тавьсан ч гэсэн үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй юм. 2006 оны эхний 8 сарын байдлаар Оросоос Монгол руу экспортоор орж байгаа архины хэмжээ ердөө л 120 литр буюу ойролцоогоор 1000 орчим ам.долларын бүтээгдэхүүн нийлүүлэгдсэн байна. Оросын Дотоод явдлын сайд Рашид Нургалиев хэлэхдээ, хор хэмээн нэрлэгдээд байгаа Лейся пенся, Крепыш, Светоч нэртэй водка Монголд орж ирээгүй гэжээ. Харин монголчууд Оросоос шар айраг их хэмжээгээр экспортлодог бөгөөд энэ оны байдлаар 2.5 сая литр буюу 1.2 сая ам.долларын бараа экспортложээ. Монголын урдаа барьдаг Спирт бал бурам компани нь экспортын үндэсний брэнд бүтээгдэхүүн Хар Чингис, Хубилай, Хараа, Мөнгөн хараа зэрэг архийг үйлдвэрлэдэг. Монголчууд гадаадын чанаргүй спиртийн төрлийн ундаатай тэмцэж чаддаг. Нэгэн жишээ дурьдахад БНХАУ-аас экспортоор хууль бусаар орж ирсэн 6 тонн спирт илрүүлэн газар дээр нь устгал хийж байжээ.

М.Мөнхбаяр
Бизнес таймс

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button