Дэлхийн махны зах зээл

2005 оны сүүлч 2006 оны 5 дугаар cap хүртэл шувууны өвчин газар авснаас шувууны махны дэлхийн хэрэглээ огцом буурсан нь энэ төрлийн мах үйлдвэрлэгчэд багагүй цохилт өгсөн байна. Сүүлийн хэдэн жилийн байдлаар шувууны махны үйлдвэрлэл болон хэрэглээ нь жил бүр 3-4 хувиар өсөөд байв. Олон улсын махны холбооны үзэж байгаагаар 2006 онд энэ махны хэрэглээ болон үйлдвэрлэл 1 хувиар хорогдох төлөвтэй байгаа гэнэ. Энэ байдал Ойрхи Дорнод, Турк болон Азийн орнуудад илүүтэй мэдрэгдэх аж. Үүнээс шалтгаалж шувууны махны үнэ 20-50 хувиар эрс буурчээ. Шувууны махны хэрэглээ буурч байхад гахай болон үхрийн махны худалдаа нэмэгдэж байна. Өнөөдрийн байдлаар гахайн мах дэлхийн зах зээлийн 39 хувийг, 30 хувь
нь шувууных, 24 хувь нь үхрийн мах тус тус эзэлж байгаа мэдээтэй. 2006 оны төлөв байдлаар гахайн махны дэлхийн үйлдвэрлэл 3 хувиар нэмэгдэх аж. Дэлхийн хамгийн том нийлүүлэгчээр Хятад улс орж байна. Тус улс дэлхийн үйлдвэрлэлийн гахайн махны бараг 50 хувийг дангаар барьдаг. Энэ жилийн хувьд Хятад нь энэ төрлийн махны үйлдвэрлэл, хэрэглээгээ 5-6 хувиар нэмэх төлөвлөгөөтэй байна.
2006 онд үхрийн махны дэлхийн үйлдвэрлэл болон хэрэглээ 2-3 хувиар тус тус нэмэгдэх бололтой. Европын орнуудын хувьд үхрийн махны үйлдвэрлэл багасч, АНУ, Өмнөд Америк, Хятад болон Австралид нэмэгдэх гэнэ. ОХУ-ын хувьд 2006 оны эхний хагао жилийн байдлаар импортын үхрийн мах 16,9 %, гахайн мах 38,6%, хонины мах 310 хувиар тус тус өссөн байна.

Бизнес таймс

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button