Олон улсын агентлаг Оросын эрчим хүчний асуудалд анхаарна

агентлагын явуулсан судалгааны нээлтэн дээр Олон улсын Цахилгаан Эрчим Хүчний Агентлаг-ын /ОУЦЭХА/ тэргүүн К.Мандел, ОХУ нь дэлхийд байгалийн хийн экспортын тэргүүлэгч орон бөгөөд дэлхийн зах зээл дээр тус улсын байгалийн хийн эрэлт хэрэгцээ ихэссээр байгааг тэмдэглэжээ. Дашрамд дурьдахад ОУЦЭХА нь 1947 онд гишүүн орнуудын нефть хангамж, цахилгаан эрчим хүч болон нефтийн салбарын бодлогыг чиглүүлэх зорилгоор байгуулагдсан байна. ОХУ-ын гол орд газруудад хийн олборлолт багасаж байгаа үед Газпром-ын олборлолтын хэмжээг нэмэгдүүлвэл энэ нь олон улсын цахилгаан эрчим хүчний аюулгүй байдалд муугаар нөлөөлөх талтай гэнэ. Үүнтэй холбоотойгоор тус агентлаг нь ОХУ-ын Засгийн газар болоод Газпром-ын удирдлагатай дотоодын зах зээлд илүү үр дүнтэй үнийн бодлого явуулан, байгалийн хийн олборлолтыг сайжруулах, шинэчлэлт хийх зэрэг асуудлаар ярилцах сонирхолтой байна. ОУЦЭХА-ын судлаачид ОХУ-ын нефтийн компаниудад агаарын бохирдлыг багасгах боломж бий гэж үзэж байна. Жишээлбэл, ОХУ-аас Европын орнуудад экспортлодог байгалийн хувийг (30 сая мЗ) илүү үр дүнтэй технологи хэрэглэвэл цахилгаан хэмнэж чадах агаад хорт хаягдлуудыг багасгаж чадна гэждүгнэсэн байна. К. Манделийн үзэж байгаагаар тус агентлаг нь ОХУ-ын цахилгаан эрчим хүчний бодлогод анхаарлаа татах бөгөөд энэ нь Оросын Засгийн газар, дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчдын харилцаанд түлхэц болж, Евро-Азийн орнуудын хэрэглэгчид болон Газпром-ын хоорон дахь харилцааг сайжруулна гэж мэдэгджээ. Энэ шийдвэр нь дэлхийн цахилгаан эрчим хүчний аюулгүй байдал, эдийн засгийн өсөлт болон хүрээлэн байгаа орчныгхамгаалахадтус дөхөм болох аж.

Бизнес таймс

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button