Төрөх үеийн өвдөлтийг багасгаж болох уу

Төрөлт гэж юу болох талаар мэддэг бол сэтгэл зовоод байх зүйлгүйгээр өвдөлтөөс зайлсхийж болно. Өөрийгөө хянаж удирдах чадваргүй, төрөлтийн тухай мэдлэггүй, сэтгэлийн хөдөлгөөн ихтэй эмэгтэйчүүд өвдөлтийг илүү их мэдэрдэг байна. Иймээс төрөлтийн үед биеэ суллах, тайван итгэлтэй байх, амьсгалаа зөв зохицуулж сурах хэрэгтэй аж. Базлалтын үед амьсгалаа зөв зохицуулж, өвдөлтийн үед өөрийн амьсгалд анхаарлаа төвлөрүүлж сурснаар та өвдөлтийг мэдрэх мэдрэмжээ багасгаж чадна.

Биеэ суллах, амьсгалаа зохицуулах, биеэ эвтэйхэн байрлалд байлгах нь эмэгтэй бүрд харилцан адлигүй байдаг. Зарим эмэгтэй өвдгөөр сууж юм түших, зарим нь урагш хойшоо хөлхөж хөдлөх зэргээр өвдөлтийг хөнгөвчилдөг. Ихэнх эмэгтэйчүүд төрөлтийн үед нөхөр, ойр дотны хүнтэйгээ хамт байж тэдэнтэй ярилцахыг эрхэмлэдэг. Энэ нь өвдөлтийг мартах зөв шалтгаан болдог байна.

Т.Од /olloo mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button