Найман зочид буудлыг түр хугацаагаар хаалаа

Шалгалтад хамрагдсан зочид буудлууд амины орон сууцны зориулалтаар барьсан байшйнд ажиллаж байсан байна.
Нийслэлийн Баянгол дүүрэгт орших Ганга нуур Сигнет ,Баян-Овоо болон Секрет зэрэг зочид буудал ажлын байрны дүгнэлтгүй, барилга ашиглалтад авах улсын комиссын актгүй, өрөөний таазны өндрийн хэмжээ стандартын шаардлагад хүрэхгүй байсан зэрэг зөрчил илэрчээ. Мөн дүү¬рэгт үйл ажиллагаа явуулдаг Мөнгөн тойг хэмээх зочид буудал нь ажлын байрны дүгнэлтгуй ажиллаж байсныг шалгалтаар илрүүлсэн аж. Сонгино хайрхан дүүрэгт орших Найз-1, Найз-2, Цагаан-Од, Марал зэрэг буудал ажлын зураг хийлгээгүй байсан байна. Шал¬галтаар эрүүл ахуйн болон стандартын шаардлага зөрчсөн 21 зөрчил илрүүлж найман зочид буудлын ажиллах эрхийг түр хугацаагаар хаасан байна.

Өнөөдрийн монгол 234 /404/
Д.Цэнгэл

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button