Авилгатай тэмцэх газрын дарга 650000 төгрөгийн цалинтай

Гэхдээ төсөв, мөнгөнөөсөө илүү нэг асуудал гишүүдийн санааг зовоож буй нь Авилгатай тэмцэх газрын даргыг томилох явдал юм. Хэдийгээр энэ албан тушаалд олон хүний нэр давхиж яваа ч эцсийн нууц ноёнтон-ы нэр хараахан тодроогүй байна. 90 хүнийг удирдаж, эх орныхоо ил далд авилгыг устгах зорилготой энэхүү байгууллагын тэргүүний цалинг тогтоожээ. Авилгатай тэмцэх газрын дарга 650000 төгрөг, харин орлогч нь 580000 төгрөгийн цалин авахаар болжээ. Ийнхүү УИХ-ын гишүүдийн цалингаас даруй гурав дахин илүү цалинтай энэ албан тушаал эзнээ хүлээж байна. Гэхдээ эл албанд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийн захирал, доктор, профессор С.Нарангэрэлийг томилох магадлал өндөр гэж эх сурвалжууд мэдээлж байна. Гэвч МАХН-ын гишүүн түүнийг намынх нь гишүүд дэмжихгүй байж магадгүй гэнэ. Түүнчлэн өмгөөлөгч Л.Санжаасүрэнг томилуулахаар зарим иргэний хөдөлгөөн санал болгож байгаа ч харамсалтай нь түүний өмнө нь шүүхээр шийтгүүлсэн тэнсэн харгалзах ялын хугацаа нь дуусаагүй байгаа гэнэ.

2006.12.6 Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button