Хагас тэрбумн залилагчдад аравхан жилийн ял оноожээ

Магадгүй эд¬гээр хүмүүсийнгайгаар хэд, хэдэн Хадгаламж зээлийн хоршоод дампууралд хүрсэн ч юм бил үү… Муу л бол мухарын хар овоохой гэдэг шиг муусайн Хужаа нар бүх л юмыг дуурайлгаад хийчихэж гэж ирээд л муулдаг. Гэтэл монгол хүмүүс хуурамч бичиг баримтыг ялгахын аргагүй дуурайлган хийж өч төчнөөн хүнийг мэхэлсэн хэрэгтнүүд бүр хоёр жилийн өмнөөс ажлаа эхэлсэн гэнэ. Зохион байгуулалттай бүлэг залилагчдын хийсэн хэргүүдээс түүвэрлэснээ хүргэе.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн долдугаар хороо 11 дүгээр хороолол зургаадугаар байр 173 тоот байрны орон сууцны гэрчилгээг Ө.Доржсүрэнгийн нэр дээр хуурамчаар үйлдэн Nice day, Алтан давалгаа зэрэг Хадгаламж зээлийн хоршооноос тус бүр 10 сая төгрөг, мөн уг гэрчилгээгээ ТДМ ХЗХ-нд найман сая төгрөгөөр барьцаалжээ. Дээрхи байрны гэрчилгээг Д.Бадарчийн нэр дээр хийж Европын хөгжил ХЗХ-оос мэн найман сая төгрөг залилсан байна.

Түүнчлэн Баян-зүрх дүүргийн 18 дугаар хороо 13 дугаар хороолол 14 дүгээр байрны дөрвөн тоот орон сууцны гэрчилгээг мөн Ө.Доржсүрэнгийн нэр дээр хуурамчаар үйлдэн Өсөх инвест ХЗХ-нд барьцаалан найман сая, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 14 дугаар байрны долоон тоот орон сууцны гэрчил¬гээг Ө.Доржсүрэн, Д.Бадарч нарын нэр дээр хуурамчаар үйлдэн Анод банкны 23 дугаар тооцооны төвд 15 сая төгрөгөөр барьцаалж залилсан.
Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо 19дүгээр хороо долдугаар байрны гэрчилгээг Б.Нямсүрэнгийн нэр дээр хуурамчаар үйлдэн Тээвэр хөгжлийн банк -ны 901 салбарт барьцаалан 8500 ам.доллар, мөн Баянзүрх дүүргийн наймдугаар хороо Ус сувгийн 15 дугаар хотхоны дөрвөн давхар барилгын нэг давхрын гэрчилгээг Б.Нямсүрэнгийн нэр дээр Бид хамт ХЗХ-нд гурван сая төгрөг 3527 ам.доллараар барьцаалан залилсан аж. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн долдугаар хороо 11 дүгээр хороолол зургаадугаар байр гурван тоот орон сууцны гэрчилгээг Д.Бадарчийн нэр дээр Сэргэлэн сант ХЗХ-оос 6850 ам.доллар, Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо 15 дугаар хороолол 18 дугаар байрны 39 тоот орон сууцны гэрчилгээг Ц.Сэргэлэнгийн нэр дээр Сэргэлэн Инвест ББСБ-т долоон сая төгрөгөөр, Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо 11 дүгээр хороолол нэгдүгээр байрны 150 тоот орон сууцны гэрчилгээг Монгол шуудан банк-ны 130 дугаар салбараас 10 сая төгрөгөөр Л.Мягмарын нэр дээр барьцаалж залилжээ.

Мөн Л.Мягмар Өлзийт сангийн далай компаниас Соната-2 маркийн 55-05 УБТ дугаартай автомашин түрээслэж аваад Д.Дарьсүрэнгийн нэр дээр Доог алт компанийн ломбардад барьцаалан хоёр сая.200 мянган төгрөг, Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо 11 дүгээр хороолол нэгдүгээр байрны 206 тоот орон сууцны гэрчилгээг хурамчаар үйлдэн Б.Нямсүрэнгийн нэрээр Капитрон банкны 505 дугаар салбараас найман сая 500 мянга мөн банкны 503 дугаар салбараас арван сая төгрөг залилсан аж. Дээрх байрны 150 тоот байрны гэрчилгээг Л.Мягмар өөрийн нэр дээр хуурамчаар үйлдэн Би Жи Ди компанийн ломбардад 11 сая 500 мянган төгрөгөөр барьцаалан залилсан гээд бичээд байвал цаасны гарз биз. Энд дурдсан эдгээр хэргүүд бол залилагчдын хийсэн хэргийн зөвхөн талын тал нь юм. Лувсандоржийн Мягмар 1958 оны 12 дугаар сарын 16-нд Хэнтий аймагт төржээ. Дунд боловсролтой тэрээр хэрэг үйлдэх үедээ Дөл Ямаха компанийн захирлын алба хашдаг байсан аж. 2005 онд Нийслэлийн Баянгол дуүргийн шүүхийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн 148.3-т заасны дагуу арван сая 40мянган төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан байна. Л.Мягмар дээрх хэргүүдийн 90 орчим хувийг санаачлан бусадтай нийлж хийсэн болохыг тогтоосон гэнэ. Түүний хамсаатан болох Дашдоржийн Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 1948 онд төрсөн инженер механикч мэргэжилтэй аж. Мөн Өлзийхутагын Доржсүрэн ямар нэгэн мэдлэг боловсролгүй эмэгтэй юм.

Уг залилангийн хэрэгт голлон оролцсон Балданбазарын Нямсүрэн 1974 онд Улаанбаатар хотод төржээ. Тэрбээр жолооч мэргэжилтэй бөгөөд эрхэлсэн тодорхой ажилгүй нэгэн. Жаргалант Алдархаан ББСБ-ын захирал физикч мэргэжилтэй дээд бо¬ловсролтой Аннагийн Оюунцэцэг гэгч бүсгүй залилагчдын хамсаатан бөгөөд Доржсүрэн, Бадарч, Мягмар нар хуурамч бичиг баримт хийн бусдын эд хөрөнгийг залилсаныг мэдсээр байж нуун дарагдуулсан байна.
Л.Мягмар ганцаараа болон Доржсүрэн, Бадарч, Нямсүрэн нартай хамтран нийт 33 удаагийн үйлдлээр бусдад нийт 271 сая 502 мянга 816 төгрөгийн хохирол учруулсан байна. Хамсаатан Доржсүрэн нийт 20 удаагийн үйлдлээр 169 сая 171 мянга 378 төгрөгийн хохирол учруулсан бол Бадарч дөрвөн удаагийн үйлдлээр нийт 33 сая 198 мянга 878 төгрөгийн хохирол учруулжээ. Мягмарын 2005 оны дөрөвдүгээр сарын 28-аас 2006 оны дөрөвдүгээр сарын долоон хүртэл нийт 344 хоног, Бадарч нийт 210 хоног, Нямсүрэн нийт 174 хоног, Доржсүрэнг нийт 71 хоног цагдан хорьсон аж.

Тэдний хэргийг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд шүүсэн юм. Эдгээр залилагчдад Монгол улсын эрүүгийн хуулийн 148.3-т заасны дагуу шийтгэхээр болсон юм. Уг заалт нь зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ гэсэн байдаг юм. Улсад болон ард иргэдэд хэдэн зуун саяын хохирол учруулсан байхад хамгийн хүнддээ арав хүртэлх жилээр хорино гэж заасан нь уг залилагчдад хөнгөдсөн мэт санагдсаныг нуух юун.
Харин Жаргалант Алдархаан ББСБ-ын захирал гэх А.Оюун¬цэцэг эрүүгийн хуулийн 247.1-т заасны дагуу гэмт хэргийг нуун дарагдуулсны улмаас гурван зуугаас дөрвөн зуун цаг хүртэл албадан ажил хийлгэх, эсвэл дөрвөн жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэсэн юм. Магадгүй эдгээр залилагч нарын шавь нар хаа нэгтээ байж л байгаа байх.

Иргэн та хэнд, ямар хүнд итгэхээ сайтар бодож цэнээрэй дээ. 1690-хэн төгрөг хулгайлсныхаа төлөө нялх биетэй, найман сартай хүүхдээ тэврээд хорих ангид ял эдэлж байгаа бүсгүйн дэргэд эдгээр залилагчид жаргалдаа ташуурч байна гэхэд нэг их буруудахгүй л болов уу. Ийм шийдвэр гаргасан шүүгчид ч гэсэн юм бодмоор. Шүүгчид маань ганцхан хуулиндаа захирагдах бус өөрсдийнхөө сэтгэл зүрхийг хааяа ч болов мэдэрч аливаад уян хатан байвал яасан юм бэ.

Өнөөдрийн монгол сонин 234 /404/
Л. Цэнгэлмаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button