Цахим засаглал-Хөгжиж буй орнуудад семинар болно

бодит шийдлүүдийг хөгжүүлэх, хөгжиж буй улсуудын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, уулзалт, семинариудыг зохион байгуулдаг юм. Энэ нь Монгол Улсын Засгийн газрын Цахим монгол Үндэсний хөтөлбөрийн хүрээнд Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газар (МХХТГ)-аас хэрэгжүүлж буй Цахим засгийн газар дэд хөтөлбөрийг хэрэгжилтийг хангахад дэмжлэг болж байгаа юм.

МХХТГ, МТҮП, ОУПХИ-ээс хамтран Цахим засаглал-Хөгжиж буй орнуудад сэдэвт семинарын 7 дахь цувралыг манай улсад зохион байгуулахаар боллоо.

Энэхүү семинар нь мэдээлэл харилцаа холбооны салбарын ажилтан, албан хаагчид, шийдвэр гаргагчид, эрдэмтэд, судлаачид, хувийн хэвшлийнхэнд зориулагдсан бөгөөд МХХТГ-аас ойрын ирээдүйд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлууд, мөн хөгжиж буй орнуудын цахим засаглалын асуудлуудын тухай хөндөн ярих болно. Тус семинарт оролцсоноор гадаад, дотоодын мэргэжилтнүүдээс мэдээлэл авах, санал солилцох, төрөл бүрийн ажил хэрэгч холбоо тогтоох боломжтой.

Иймд сонирхосон хэн бүхнийг МТҮП-н хурлын заланд 2006 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 9 цагаас эхлэх Цахим засаглал-Хөгжиж буй орнуудад семинарьт оролцож болох юм байна.

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button