zМАХН-ын бага хурал анхаарал татаж байна

эрх барьж буй намын хурлыг энэ удаа ихээхэн халуухан уур амьсгалтай болж магадгүй гэж хүлээж байгаа нь олон. Бүр эвдрэлцээд хагараад бутраасай гэж хүсч байгаа нь ч олон. Гэтэл үүний хажуугаар намын бага хурлаас ямар ч үр дүн хүлээх хэрэггүй, ерөөсөө тэд шинэчлэл хийж чадахгүй улс гэсэн мессеж тараад байна. Ямартаа ч бага хурлын өмнө нэгдэж намын шинэчлэлийн төлөө санаа бодлоо нэгтгэж буй жигүүр, хөдөлгөөний үг, үйл хөдлөлийг удирдлагууд нь анхааралтай ажиглаж байгаа.
МАХН-ын боловсон хүчний бодлого алдагдаж, нэр хүнд нь урьд байгаагүйгээр унасан, мөнгөтэй олигархи хүчнүүдэд үйлчилдэг болсон тул шинэчлэх хэрэгтэй гэсэн шаардлагыг дэмждэг гишүүд олон бий. Боловсон хүчний бодлого алдагдаж мөнгөтэй, танил тал харсан томилгоо бодитой оршсоор байгааг Удирдах зөвлөлийн гишүүдээс хүртэл хүлээн зөвшөөрч байна. Тиймээс намын бага хурлаар эдгээр асуудал хурцхан гарч ирэх нь мэдээж. Ерөнхий гэмээр шаардлага намаас ургасан даль, жигуүрээс гарч байгаа нь дээр өгүүлсэн бага хурлаас үр дүн хүлээх хэрэггүй гэдэг харыг төрүүлж байгаа нь үнэн.

Гэхдээ намын нэр хүнд унасан, жирийн гишүүдээс тасарсан гэдгийг ярих боловч үүнийгээ баталгаажуулсан тодорхой зарим асуудал хурал дээр орж ирэх нь. Ялангуяа намын даргыг өөрчлөх асуудлыг лавтайяа дэвшүүлэн тавина гэдгийг баттай эх сурвалж өгүүлж байгаа юм. Намын даргаа өөрчилнө гэдэг бол тиим ч олон хүний санал биш байх. Хэрвээ энэ асуудлыг хурц тавибал МАХН-д эвлэршгүй зөрчил үүсч магадгүй. Уг нь М.Энхболдыг овоо гайгүй ажиллаж байгаа гэж үзэж байгаа хүмүүс цөөнгүй. МАХН-ын даргын өөрчлөлт төрийн ажилд сайнаа үзүүлэхгүй. Түүний ярьснаар намын даргын асуудлыг зөвхөн жигуүр, хөдөлгөөнийхөн ч биш, Удирдах зөвлөлийн гишүүд дундаасаа оруулж ирсэн гэнэ. Даргынхаа тухай гишүүд нь тиим ч өндэр сэтгэгдэлтэй байдаггүй нь нууц биш, бөгөөд асуудлыг гаргаж тавихыг хүлээж буй.

Намын Удирдах зөвлөлөөс жигүүр, хөдөлгөөнийхөнтэй ажиллах ажлын хэсгийг хүртэл байгуулжээ. Туе ажлын хэсгийнхэн өчигдөр 15 цагт цугларч намын бага хурлаар хэлэлцэх зарим зарчмын асуудлыг ярилцсан байна.
Жигүүр нэгэнт үүргээ гүйцэтгэсэн болохоор татан буугдана гэж намын зарим нөхдүүд ярьдаг. Яг цагаа тулбал жигүүрийг татан буулгах асуудлаар хурал дээр санал хурааж болох ч буудчихмаар санагддагаа хэлдэг нь юу юм гэхээс санал оруулах иргэний зориг дутагдана гэж байна. Санал хураахад ч жигүүрийг гар өргөн дэмжсэн шиг явдал давтагдахгүй бололтой. Намын гишүүд дундаас үүссэн жигүүр, хөдөлгөөнийг албан тушаал ахих гэсэн оролдлого гэж үздэг нь цөөрч байгаа болохоор тэр гэнэ.

Өнөөдрийн монгол сонин 234/ 404/
Ч.Дамдиндорж

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button