Эрүүл мэндийн сайд Л.Гүндалай Хэний буруу вэ гэдгийг аав нь тогтоохгүй биз дээ

Нийслэлийн Багануур дүүргийн Эрүүл мэндийн нэгдсэн эмнэлэгт өнгөрөгч даваа гаригт Төв аймгийн Мөнгөнморьт сумын иргэн А.Мөнхтуяа арван cap тээсэн үрээ алдаж, одоо өөрийнх нь биеийн байдал сайнгүй байгаа хэрэг гарсан. Тухайн эхийг амаржих үед тус эмнэлгийн эмэгтэйчүүдийн их эмч н.Цэрэндаваа байсан бөгөөд бусад эмч нар тэмцээн уралдаанд оролцохоор явснаас нөxpөөp нь ургийг татуулан эмч нарын ёс зүйг ноцтой зөрчсөн явдал гарсан юм. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Л.Гүндалайтай уулзаж ярилцлаа.

-Нийслэлийн эрүүл мэндийн газрын хоёр ажилтан Багануур дүүрэгт болсон энэ асуудалтай газар дээр нь танилцахаар явсан гэсэн. Та сайдын хувьд энэ болсон явдлын талаар ямар байр суурьтай байна?
-Нийслэлийн эрүүл мэндийн газрын хүмүүс Багануур явсан. Хэргийн газар очиж юу болсонтой ньтанилцаж байгаа байх. Гол нь болсон явдлыг л протоколдож бичиж авна уу гэхээс биш тэд тэнд очоод ямар нэгэн байдлаар хариуцлага тооцох ч юмуу, зөв, бурууг олоод дүгнэлт хийж чадахгүй шүү дээ. Ямар нэгэн санал гомдолтой гэж байгаа бол хүүхдээ алдсан хоёр залуу болон бидний зүгээс УМХГ болон хууль хяналтын байгууллагад хандаж болно.

-Энэ эмгэнэлтэй явдлыг зарим нэг эмч байдаг л зүйл юм шиг хэвлэлээр ярьсан байсан. Эмч нарын ёс зүй нэлээд доголдолтой байгаа юм шиг ээ?
-Би хэвлэлээр гарч байгаа мэдээллийг зөв гэж хэлж чадахгүй. Хэвлэлээр янз, янзын л юм гарч байдаг. Тэр болгон хоорондоо таараад байдаггүй. Зарим нь туулайг заан болгоод байгаа ч юм билүү. Нөгөө талаас эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаад алдаа, дутагдал гаргасан хүмүүс юмыг гуйвуулаад ч байгаа юм билүү. Яг одоо хэвлэл мэдээллийн хэн нэгэн хүний хэлсэн үгээр асуудлыг дүгнэх ямар ч боломжгүй байна. Яг юу болсон талаар үнэн зөв мэдээллийг УМХГ өгч, хамгийн түрүүн эрүүл мэндийн үйлчилгээ зөв, буруу болсон талаар хяналт тавина. Түүнээс яам тийшээ очоод хариуцлага тооцоод, дүгнэлт гаргаад байдаг тогтолцоо манайд байхгүй.

-Энэ хэрэг эмчийн хариуцлагагүй үйлдэл гэж үзээд байна. Хүүхэд нь амьд гэдсэн дотроо хөдлөж байсан талаар аав нь ярьж байсан?
-Эмчийн хариуцлагагүй үйлдэл гэдгийг нь хэн тогтоочихоод байгаа юм бэ. Аав, ээж нь л тэгэж яриад байгаа болохоос хэний буруу вэ гэдгийн аав нь тогтоохгүй биз дээ. Би тухайн үед хажууд нь байгаагүй болохоор мэдэхгүй байна.
-Багануур дүүргийн нэгдсэн эмнэлгийн дарга, их эмч н.Сольхүү ураг гэдсэн дотроо бүтсэн байсан гэж ярьж байсан. Эмч нарын энэ байдлыг та юу гэж үзэж байна?

-Одоо эмчийн болон аав, ээжийн зөв буруу гэж хэлэх болоогүй байна.
-За энэ асуудал ийм байдаг байж. Тэгвэл хүйн халдварын талаар ганц хоёр асуулт байна.

-Юун хүйн халдвар
-Хүйн халдварыг саяхан ес, арван сарын үед гарсан мэтээр яриад байсан. Гэтэл хавар тавдугаар сард гарсан юм биш үү. Хоёрдугаар төрөхөд төрсөн одоо зургаан сартай Цэнгүүн хүүгийн ээж манай сонинд хандаж ярилцлага өгснийг та уншсан байх. Хүйн халдвар авсан түүнийг эмч нар оношилж чадаагүйгээс хүүгийн оношийг Америк эмч нар саяхан тогтоосон ч өнөөдөр тархины менингит болчихоод өдрөө хүлээж байгаа.

-Та Эрүүл мэндийн сайдын хувьд иймэрхүү хэргүүдийг бас л мэдээгүй юу?
-Ер нь бол хүйн халдвар Монголд зөндөө л гардаг. Цэнгүүн хүүгийн ээж тухайн үедээ холбогдох байгууллагуудад нь хандах хэрэгтэй байсан юм. Тэгсэн бол холбогдох байгууллагууд нь эмчийн буруу оношилсон эсэхийг тогтоох байсан юм. Тэгэхгүйгээр эмчийн буруу л байсан гээд яриад явж болохгүй биз дээ. Хоёр хүн хоорондоо зодолдчихоод ч нэг нь энэ намайг зодсон гэхэд нь шалгаад үзэхэд үгүй байдаг тохиолдол байдаг шүү дээ.

-Цэнгүүн хүүгийн эхэд үзүүлж харуулаагүй эмнэлэг байхгүй гэсэн. Түүнийг гуравдугаар эмнэлгийн мэдрэлийн тасгийн их эмч 800 мянган төгрөг өгвөл хүүд нь хагалгаа хийж өгнө гэж үнэрхсэн байсан. Мэс заслын эмч нарын энэ өндөр ханшийг хэн тогтоодог юм бол?
-Тэр эмчийнхээ нэр хаягийг нааш нь бичээд өгөөч. Ханш тогтоодог тийм тогтолцоо байх ёсгүй. Бид ийм тийм юм зараад өг гэж үүрэг даалгавар өгдөгүй. Хэн гэдэг эмч тэгсэн юм бэ? Нэртэй устай хүн юм байгаа юм биз дээ. Эмч Гомбо мөнгө нэхсэн гээд. Тэр Гомбынхоо нэрийг л бидэнд хэлэх хэрэгтэй.

-Хавдар судлал, Эх нялхсын удирдлагуудын халаа сэлгээний асуудал багагүй хэл ам таталсан. Одоо зөвшилцөлд хүрсэн үү?
-Хүрээгүй, юунд нь зөвшилцөөд байдаг юм. Ямар хувийн өмч биш, төрийн өмч шүү дээ. Тэр хүмүүс өнөөдөр Сайдын томилсон хүн надад таалагдаж байна, таалагдахгүй байна. Бид тохирч байна, тохирохгүй байна гэдэг юм ярих шаардлагагүй хүмүүс байхгүй юу. Яагаад гэвэл сайд хуулийн дагуу тэр хүмүүсийг томилдог. Томилохдоо хамт олноос нь саналыг нь авна гэсэн юм байхгүй шүү дээ. Хуулиа хэрэгжүүлэх хэрэгтэй. Сайдын томилсон хүмүүсийг хүлээж авахгүй гэдэг яриа байж болохгүй. Тийм учраас тэр хүмүүстэй тохиролцоно гэсэн ойлголт байхгүй. Дахиж тушаал гарч тэр хүмүүсийг ажлаас нь халж дахин тушаал гаргана. Энэ хүмүүсийг өөрчилнө.

-Тушаал хэзээ гарах вэ?
-Удахгүй.

2006.12.6 Өглөөний сонин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button