Японууд Говь-д эзэн суух нь тодорхой боллоо

Энэхүү хувьчлалд гурван консерциум өрсөлдөж байгаа бөгөөд оролцогчдын эцсийн саналыг энэ сарын 4-ний өдрийн 18 цаг 00 минутаар дуусгавар болгож 12 сарын 7-нд ялагчийг тодруулах ёстой байлаа. Гэтэл Италийн Мон ит кашмер консерциумынхан 12 сарын 4-ний орой 17 цаг 56 минушнд ТӨХ-нд харуул нь дээшээ мэдэгдэхээр тэднийг үүдэнд саатуулснаас тендерийн саналаа өгч чадалгүй хоцорсон явдал гарсан гухай бид өмнөх дугаараараа хүргэсэн. Мон ит кашмер консерциум нь БулигаарХХК, Италийн SASCH компани, Maglefichio Magreb компанийн хамтарсан консерциум байсан юм. Энэхүү консерциумын тэргүүлэгчид тендерийн шалгаруулалтаас хоцорсондоо өөрсдийгөө өчүүхэн ч буруутгаж үзэхгүй байгаа бөгөөд Говь-ийн хувьчлалыг эориуд санаатайгаар будлиантуулах үндэс тавигдлаа хэмээн гомдоллож, шүүх цагдаад хандахдаа тулаад байна. Гэтэл зарим нэгэн эх сурвалжийн өгүүлж буйгаар Мон ит кашмер консерциум нь албаар хожигдож ирчихээд Говь-ийн хувьчлалыг будлиантуулах эорилгоор ийм асуудал үүсгэж байж болзошгүй тухай яригдаж байна. Одоогор тендерийн шалгаруулалтад Японы хоёр консерциум л өрсөлдөхөөр үлдээд байна. Юутай ч бид асуудлыг тодруулахаар тус консерциумын тэргүүлэгч, Futura fashion компанийн захирал ноён Франко Лантони болон ТӨХ-ноос Говь ХК-ийн хувьчлалын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Н.Гүнсмаа нартай уулзаж, хоёр талын байр суурийг тодрууллаа.

-Өчигдөр Италийн Мон ит кашмер консерциум тендерийн материалаа орой 17 цаг 58 минутанд авчирсан ч танай харуулын буруутай үйл ажиллагаанаас болоод хоцорлоо гэдэг гомдол гаргаад байгаа. үүнд ТӨХ ямар хариулт өгөх вэ?
-Төрийн өмчийн хороо Говь ХК-ийн тендерт оролцох саналыг өчигдөр орой 18 цаг хүртэл хүлээж авч, дуусах байсан. Энэ хугацаанд тендерийн саналаа хоёр компани ирүүлсэн. 17 цаг 20 минутанд Эйч Эс секюритиз Инвестмент банкны хамтарсан консерциум, 17 цаг 45 минутанд Би Эй.Жи компанийн хамтарсан консерциум тендерийн саналаа ирүүлсэн. Үүний дараа бид 18.00 цаг хүртэл гуравдахь компанийг тендерийн саналаа ирүүлэх байх гээд 410 тоот өрөөний үүдэнд бид, тендерийн саналаа ирүүлсэн компанийн консерциумын итгэмжлэгдсэн төлөөлөгчид, ажиглагчдын хамт хүлээж байсан. 18.00 цаг болонгуут тендерт саналаа ирүүлсэн компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар За танай цаг дууслаа гэдгийг бидэнд сануулсны дагуу бид үүдэнд харуултай хамт зогсоод хүлээж байсан итгэмжлэгдсэн төлөөлөгчдөө цаг дууслаа гэдгийг мэдэгдсэн. Ингээд итгэмжлэгдсэн төлөөлөгч маань харуулын дэвтэрт 18.00 цаг хүртэл энд зогссон гэдэг тэмдэглэл хийлгээд одоо гаднаас хүн оруулж болохгүй гэдгийг хэлээд, гарын үсгээ зураад сууж байтал гурав дахь консерциумын төлөөлөгч нар 18.00 цагт Төрийн өмчийн хорооны хаалгаар орж ирсэн.

-Танайх Говь-ийн хувьчлалд оролцох томоохон өрсөлдөгчийн нэгд тооцогдож байсан. Гэвч харамсалтай шалтгаанаар хасагдчихлаа?
-Манайх 2004 онд анх Монголд үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Өнгөрсөн хавар бид Булигаар ХК-нийн техник технологийг сайжруулах шугамаар хэдэн жилийн өмнө хоёр улсын хооронд үүссэн өрийг цайруулж, хувьцааг нь худалдан авснаар итал загварын өндөр чанар бухий гутал, арьсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, Монголд төдийгүй дэлхийн зах зээл дээр гаргаж эхлээд байна. Бид энэ салбарыг Монголд өргөжүүлэх зорилгоор үндсэн үйлдвэрээс гадна хоёр ч жижиг үйлдвэрийг нээж ажиллуулсан. Мөн арьс ширний үйлдвэрлэлийн чиглэлээс гадна манайх ноос, ноолуур, сүлжмэл эдлэлийн үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр SASCH, Glenfield гэсэн дэлхийн хэмжээнд танигдсан хоёр үйлдвэртэй. Тиймээс бид энэ салбарыг Монголд хөгжүүлж дэлхийн зах зээл дээр нэр хүндийг нь улам өсгөх зорилгоор энэ хувьчлалд оролцсон. Бид Говь ХК-д шинэ технологийг нэвтрүүлсэнээр Говь брэндийг дэлхийн түвшинд гаргаж, өнөөгийн байдлаас арав дахин илүү сурталчилж, улам илүү чанартай шилдэг бүтээгдэхүүнийг Монголын нэрээр дэлхийн хэмжээнд гаргах зорилго маань өчүүхэн жижиг, үл ялиг шалтгаанаар хасагдсанд харамсанж байна.

-Та нарыг хоцорч ирснээс хасагдсан гээд байгаа. Чухам юу болсон талаар тайлбар өгөхгүй юу?
-Тендерийн материалыг оройхон өгөх нь бидний менежментийн тактик байсан. Бид хэдийгээр материал хурааж авах эцсийн минутаас 5-15 минутын өмнө очих төлөвлөгөөтэй байсан хэдий ч замын бөглөрлөөс болж оройтоод 17 цаг 58 минутанд ТӨХ-нд хүрсэн. Ороод, ирсэн учраа хэлэхэд харуул нь дээшээ гарчихаад ирье гээд тодорхойгүй шалтгааны улмаас биднийг оройтуулж 20, 30 минут болгочихоод Өө та нар 18 цаг болчихсон байхад ирсэн тул материал хүлээж авах хугацаа өнгөрсөн. Та нар хожигдсон. Иймээс та нарын материалыг хүлээж авах боломжгүй гэж хэлсэн. Бид тэр орой учраа тайлбарлаж ТӨХ-н дээр оройн 22.00 цаг хүртэл байсан ч бидний саналыг хүлээж аваагүй.

-Танай Италид ийм тохиолдолд яадаг вэ. Уг нь бол та нар хоцорсон л юм байна шүү дээ?
-Манайх бусад улсуудын л адил. Хэрвээ 18 цаг хүртэл гэж дүрмэндээ заасан бол нэг минутын өмнө байлаа ч орох л ёстой. Хэн нэгэн хүн хүлээж бай гэчихээд түүний хариуцлагагүйгээс болоод ийм байдалд хүрч байгаа болохоор үнэхээр гомдолтой байна.

-Та нэр энэ гомдлоо Төрийн эмчийн хороонд албан ёсоор гаргасан уу. Цаашид яах бодолтой байна?
-Бид өнөөдөр гомдлоо албан ёсоор гаргаж байна. Үүнийг шийдэж өгөхгүй бол хуулийн байгууллагад хүртэл хандана. Говь компанийн хувьчлал нь олон улсын хэмжээнд хүртэл маш өндрөөр яригдаж, хэн хүний анхаарлыг татаж байсан хувьчлал. Үүнийг хэн дуртай хүн нь будлиантуулж байгаа болохоор бид харамсаж байна.

-Та нар өөрсдийгөө ялах байсан гэдэгт итгэлтэй байна уу?
-Бид энэ хувьчлалын хамгийн хүчтэй өрсөлдөгч болохоор ялах нь гарцаагүй л гэж бодож байсан. Ялна гэдэгтээ итгэлтэй байсан болохоор дэнчингийнхээ мөнгийг хүртэл тавьчихсан байсан.

-Говь-ийг хэдий хэрийн мөнгөөр авах санал оруулсан бэ?
-Энэ бол хувьчлалтай холбоотой нууц учир бид хариулмааргүй байна.

-Хэдийгээр танайх хасагдсан хэдий ч хувьчлал болдгоороо болоод үр дүн цагтаа гарах нь лавтай. Эцсийн шийдвэрийг та нар хүлээн зөвшөөрөх үү?
-Бидний асуудлыг шийдэлгүй 12-р сарын 7-нд үлдсэн хоёр консерциумаас ялагчийг тодруулбал бид хүлээн зөвшөөрөхгүй. Говь-ийн хувьчлал нь олон улсын хэмжээнд нээлттэй явагдаж байгаа учраас энэ тендерийг хүчингүй болгох бүхий л арга хэмжээг авна.
Говь ХК-ийн хувьчлалын итгэмжлэгдсэн төлөөлөгч ТӨХ-ны хэлтсийн дарга Н.Гүнсмаа Италийн консерциум цагтаа материалаа өгөөгүй учраас шалгаруулалтанд оролцохгүй.

-Италийн консерциумынхан 17.58 цагт орж ирсэн. Хоёр минутын өмнө орж ирсэн тохиолдолд саналыг авах ёстой гээд байгаа шүү дээ.
-Хэрвээ хоёр минутын өмнө орж ирсэн бол бид тендерт бүгдийг нь оролцуулъя гэдэг үүднээс протоколоо бариад, хаалгаар орж ирсэн хугацаагаар тооцъё гээд хүлээгээд зогсож байсан. Тэгээд цагтаа амжсан тохиолдолд манай итгэмжлэгдсэн төлөөлөгч тэднийг дагуулаад орж ирэх ёстой. Гэтэл цагтаа орж ирээгүй. Тэд 17.58 цагтбиш 18.00 цагт орж ирсэн.

-Италийн талаас танайд албан ёсоор гомдлоо гаргасан уу. Хэрвээ энэ асуудлыг танайх шийдвэрлэхгүй бол шүүхэд хандана гэж байсан?
-Яг одоогоор буюу 12 сарын 05-ны 16.40 цагийн байдлаар манайд албан ёсоор гомдлоо гаргаагүй байна.

-12 сарын 7-нд Говь- ийн тендерийн шалгаруулалт эцсийн дүнгээ гаргах уу?
-Говь-ийн хувьчлал тендерийн хуваарийн дагуу л явагдана.

-Уг нь энэ хувьчлал 12 сарын 1 -нд дүнгээ зарлах ёстой байсан. Гэтэл долоо хоног хойшилсон шалтгааныг оролцогч компаниуд хүртэл мэдээгүй байсан. Яагаад хойшилсон юм бол?
-Үүнд яг тодорхой шалтгаан байхгүй л дээ. Манай ТӨХ-ны дарга гадаадад томилолтоор явж байсан. Нөгөөтэйгүүр хувьчлалын орлогын асуудалтай холбоотойгоор бага зэрэг хойшлогдсон.

-Италийн консерциум 12 сарын 7-нд гарах эцсийн шийдвэрийг хүчин төгөлдөр бус. Хүчингүй болгох талаар бүх арга хэмжээг авна гэсэн. Ийм байж болох уу?
-Энэ бол тэдний эрхийн асуудал шүүдээ. Бид тендерийн журмыг зөрчөөгүй. Журмынхаа дагуу л үйл ажиллагаагаа явуулж байгаа. Журам зөрчөөгүй тохиолдолд шалгаруулалт хүчингүй болно гэдэг асуудал байхгүй л болов уу.

-Тэгэхээр Италийн консерциум Говь-ийн хувьчлалаас хасагдаж, үлдсэн хоёр консерциумаас ялагч тодрох нь гэж ойлгож болох уу?
-Нэгэнт Мон ит кашмерконсерциум тендерийн материалаа манайд ирүүлээгүй учраас шалгаруулалтанд оролцох боломжгүй. Тиймээс үлдсэн хоёр консерциумаас Говь-ийн шинэ эзэн тодорно гэж ойлгож болно.

-Өмнө нь Хадгаламж банкны хувьчлал харьцангуй сайн явагдаж, өндөр үнэ хурсэн. Говь-д тийм боломж хэр байна вэ. Хувьчлал шударга явагдаж чадах болов уу?
-Тендерийн саналын үнэлгээ хийгдээгүй байхад энэ асуудльн урьдчилан дүгнэх бололцоогүй. Хувьчлалыг шударга явуулах үүднээс бид журмынхаа дагуу ажиллаж байгаа. Италийн консерциум цагтаа ирээгүй нь тэдний өөрсдийнх нь л буруу.

2006.12.6 Өглөөний сонин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button