Сорилт гэдэг тоглоом Элбэгээс эхтэй

алдагдсанаас үүдэлтэй шуугиан дуулиан, осол аваар хэвлэлийнхний хэл аманд нилээдгүй өртлөө. Хэвлэлийнхнээр төдийгүй Монгол Улсын нууцыг дэлгэхдээ гаршиж алдаршсан Ц.Элбэгдорж улс төржүүлж, ялангуяа тагнуул оролцсон ИНЕГ-т хамааралтай сорилыг улам ч дэвэргэж сүржигнэлээ.
Өмнөговиос нислэг үйлдэж Улаанбаатарт газардсан МИАТ компанийн онгоцонд хийсэн сорилыг Ц.Элбэгдорж дарга эвэртэй туулай үзсэн мэт элдэвлэн байж болохгүй үйлдэл гэж жүжиглэж байх юм. Байж боломгүй энэ үйлдлийн нь хэн анх санаачилж, хэн анх шийдвэр гаргаж, хэн анх хэрэгжүүлсэн юм бол хэмээн сонирхоод үзсэн чинь нөгөөх Ц.Элбэгдорж ерөнхий сайд байхдаа 2005 оны аравдугаар сарын 12-ны өдөр Олон улсын иргэний нисэхийн конвенцийн 17 дугаар хавсралтаар жил бүхэн ИНУГ-ын аюулгүй ажиллагааг шалгах сорил хийж байх шийдвэр гаргасан ажээ.

Уг шийдвэрийн дагуу иргэний нисэхийн аюулгүй байдлын зөвлөлийг салбарын яамны сайдаар удирдуулж, орлогчоор нь ТЕГ-ын дэд дарга байх ёстойг тов тодорхой зааж ЗТАЖ яамны сайдаар Г.Батхүүг ажиллаж байхад уг сорилоо хийж, сорилын үйл ажиллагааг нууцалж байх Тухай ч үүрэгдсэн эзэн нь Ц.Элбэгдорж юм байна. Ерөнхий сайд байхдаа нууцал хэмээн нууцын зэрэглэлд оруулдаг, өөрөө огцорчихвол нууж хаах ч юмгүй болдог, ажилгүй болоод Америк явбал Америкийн Ерөнхийлөгчийн их л хайртай дотно хүн болчихдог, ар монголдоо ирэхлээр Ардчиллыг дэмжих сан гэх нэрээр 300.000 ам доллар гаднаас авчихаад Сүхбаатарын талбайд сүрт жагсаал зохион байгуулахаар арга ухаан сүвэгчилдэг Ц.Элбэгдорж гуай та ер нь хэн болоод байна даа. Та Монголын нэр нөлөө бүхий АН-ын дарга хүн биз дээ. Намын эрх ашиг үндсэн зорилго нь Монголын ард түмний эрх ашгийг хамгаалах, монгол төрийг хүчирхэг байлгахад чиглэгдсэн баймаар юм. Гэтэл төрийн байгууллагын ажилтны ёс суртахуун, үүрэг хариуцлага, салбар салбарыг удирдаж буй сайд дарга нарын мэдлэг мэргэжил, боловсрол зорилго чиглэлдээ нийцэхээ больжээ. Энэ байдал хэдий үеэс үүдэлтэй билээ. Эргэн саная. Мөхөс миний бодоход энэ замбараагүй байдал 1996 оноос эхлэлтэй гэж хэлэх гээд байна.

Тэр үед л баруун зүүнээ мэдэхгүй цэргийн анхан шатны ч мэдлэггүй хүн Батлан хамгаалахын сайд болж байсан. Дөрвөн аргын тоо дөнгөн данган гадарлах хүн Сангийн сайд болж байсан. Сайд болно гэдэг санааных гэдэг үг тэр үеэс л үүдэлтэй. Ажлаа мэдэхгүй сайдыг ажлаа мэддэг ажилтан мад тавих энүүхэнд. Үүрэг хариуцлагаа умартсан замбараагүй байдал үүнээс л үүдэлтэй байх шүү.
Олон юм нуршихаа больё Салбар салбарын юманд самуурахаа ч азная. Зөвхөн ИНЕГ-тай холбоотой, зөвхөн Ц.Элбэгдорж түүнд нь ямарт үнэлэлт дүгнэлт өгч байгаа талаар Иргэний агаарын нисэхийн ахлах инженер Г.Батжаргалын үнэн үгийг уншигч олондоо хүргэе.
Г.Батжаргал ярихдаа Манай нисэхийн аюулгүй ажиллагаа өнөөдөр улс төржүүлээд байгаа ерөнхий сайд асан Ц.Элбэгдорж гуайтай салшгүй холбоотой.

Ц.Элбэгдорж За нөхөд минь онгоцыг барьцаалж болдог юм байна. Тэгэхлээр та нар Засгийн газраа барьцаалж болно шүү. Ерөнхийлөгчөө, Ерөнхий сайдаа барьцаалж болно шүү гэж уриалж байна.
1998 оны наймдугаар сарын 25-ны өдөр Буянт-Ухаагаас вертолётыг шөнөөр нисгэсэн. Гэтэл нислэг үйлдэх, нислэгийн аюулгүй байдлыг хангах хатуу дүрэмтэйг зөрчсөн. Үүнээс болж манай нисэхийн сайн нисгэгч тушаал буун арга хэмжээ авагдсан. Энэ юунаас болсон бэ? гэхлээр Ц.Элбэгдоржоос болсон. Ерөнхий сайд Ц.Элбэгдорж Адаацаг суманд ан хийж яваад машинаа онхолдуулаад Адаацаг сумын Засаг даргыг диваажинд илгээчихсэн шүү дээ. Адаацаг сумаас зүүн хойшоо 16 км газарт хоёр машины гэрэл тусгачихсан зогеож байсан. Хоёр хүүхэдтэйгээ, эхнэртэйгээ нөгөө бэртсэн гэмтсэн хүнээ онгоцонд суулгаад буцаасан. Ингэж л нисэхийн дүрэм журмыг ерөнхий сайд Ц.Элбэгдорж өөрөө эрх мэдлээ хэтрүүлэн ноцтойгоор зөрчиж байсан. Хэрэв Ц.Элбэгдорж өнөөдөр салбарын сайдын эрх мэдлийн хүрээнд авч явуулсан төлөвлөгдсөн арга хэмжээг улс төржүүлээгүй бол бид ч энэ тухай ярихгүй байсан. Энэхүү ярианаас үүдэлтэйгээр нэмэлт тайлбар хийхгүй.

Энд Ц.Элбэгдорж хэн бэ? гэдэг нь тодоос тод харагдаж байна. Өөрийнхөө эрх ашгийн төлөө улс нийгмийн эрх ашгийг уландаа гишгэдэг нь тов тодорхой байгаа биз.
Хэрэв өөр хэн нэгэн энэ үйлдлийг гаргасан бол Ц.Элбэгдорж мэдэгдэл хийж сүржигнэн Нисгэгчийн цусаар бичигдсэн нисэхийн хууль дүрэм гэж юм байдаг юм. Ерөнхий сайд хүн ан авлаж болдог юм байна. Машинаа онхолдуулаад хүн авлаж ч болдог юм байна. Харанхуй шөнө нисэхийн даргыг дарамталж, халуун хөнжлөөс нь суга татан, түргэн авахуулж, нисэхийн бие бүрэлдэхүүнийг цуглуулаад, нисэхийн хууль дүрмийг зөрчиж онгоц нисгэж авгай хүүхдээ аваар осолд орсон хүнээ тээж тээвэрлэж болдог юм байна.
ИНЕГ-ын онгоц гэдэг Ерөнхий сайдын хувийн машинаас ялгаагүи юм байна. Ерөнхий сайдын балгийг мөрөөрөө явсан, үүрэг даалгавар биелүүлсэн нэг нисгэгч үүрч арга хэмжээ авагддаг юм байна гэхчилэн мөн ч лут юм болно доо.

Гэтэл нөгөөх Ц.Элбэгдорж өнөөдрийг болтол энэ бүх булхайгаа хав дарчихсан шударга царайлаад л явж байгаа биш үү. Ц.Элбэгдоржийн балгийг хэн үүрсэн бэ? гэдгийг Г.Батжаргал ийнхүү ярьж байна. Ерөнхий сайд Ц.Элбэгдоржийн эрх мэдлээ хэтрүүлсэн, хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн вертолет онгоц хөлөглөснийх нь хариуцлага тооцоо арга хэмжээ авах тухай нислэг болохын маргааш өглөө нь яригдах болсон. Байцаан шалгах газраас зөвшөөрөлгүй шөнийн буулт хийсэн байна гээд арга хэмжээ авах болсон. Яах ч учраа олохгүй нисэх багийн дарга надад арга хэмжээ авах гээд байна, би буруутах гээд байна, би дур мэдэн нислэг үйлдээгүй, намайг нисэхийг үүрэгдсэн хүмүүс зөвшөөрөл өгсөн тухайгаа тайлбар гаргаж өгөөчээ гэж хүсэхэд Ц.Элбэгдорж Ийм зөрчил гаргасан хүнийг танай ном дүрмэнд яадаг юм бэ гэж асуусан. Үүнд нь тийм зөрчил гаргасан хунийг ингэж арга хэмжээ авдаг ингэж торгодог хэмээн тайлбар тавихад Ерөнхий сайд маань тэгвэл тэр журмаараа л шийтгэчих гэж лүндэн буулгаснаар нисгэгч Сайнбуян одоо болтол шагнал урамшуулал, одон медаль сайн сайхан бүхнээс ангид яваа гэж ярьж байх юм.

Тавхан үгэндээ танигдаад байна гээд ардын дуунд гардаг даа. Хүнтэй тав гурван үгийн солио хийхэд Ц.Элбэгдорж ч бас л хэн болох нь танигдаад байх шиг. Элбэгээ даргаа гэж элбэг үгтэй, суурь муутай, булхайгаа бас булах дуртай бусдыг бол гүтгэж гүжирдэх тун ч авьяастай нэгэн бололтой. Ц.Элбэгдорж 2005 оны аравдугаар сарын 11-ны өдөр гаргасан ИНЕГ-ын аюулгүй ажиллагаа нислэгийн бэлэн байдал, сонор сэрэмжийг жил бүхэн шалгах сорил явуулж байх шийдвэрийг ТЕГ-ын орлогч дарга С.Жаргалсайхан жаахан больхидуухан гүйцэтгэж бага зэрэг алдаа гаргасан бололтой юм. Гэхдээ Ерөнхий сайд байхдаа дээрх сорил арга хэмжээг нууцалж байх тухай даалгаж байсан Ц.Элбэгдорж та нууцлах ёстой юм шүү гэж эрх биш өдгөө өөртөө сануулж болоогүй л юм байх даа.

Хэрэв дээрх сорил арга хэмжээг авч явуулсан бус жинхэнэ террорист халдлага болсон бол та бас л телевизээр мэдэгдэж Би Ерөнхий сайд байхдаа ийм юм болж магадгүй гэж урьдчилан сэргийлэх үүднээс ЗТАЖ-ын яамны сайдын ажлын хүрээнд нислэгийн аюулгүй байдлын зөвлөл гэдгийг байгуулж жил бүхэн сорил арга хэмжээ явуулж байх тухай шийдвэрлэсэн юм. Дараагийн Засгийн газар, салбарын ажлаа мэдэхгүй, ажилдаа дүгнэлт хийхгүй, сонор сэрэмж, нислэгийн аюулгүй ажиллагаандаа анхаарал тавиагүйгээс ийм аюул нүүрлэлээ гээд цээжээ дэлдэж зогсох нь ч дамжиггүй дээ.

Эмх замбааргүй байдал хаана хаанаа газар авсан, сонор сэрэмжээ алдсан, ажил хэт назгайрсан, Иракт цэргээ оруулсан Монгол оронд террорист халдлага болохыг хэн ч үгүйсгэж чадахгүй байх аа.
Нууц сорил туршилт ард түмэнд илт тод мэдээлэгдсэнээр онгоцоор алт тээж гадаадад наймаалах явдал, мансууруулах бодис, хар тамхины наймаачид юм чангарлаа одоо яалтай гэж айдасын мананд төөрч эхлэв бололтой.
Ард түмний маань амар амгалан аж төрөхөд тус дэм болохоор алив үйл хэргийг улс төржүүлсэн жүжиг тоглох бус аль болох эерэг сайн талаас нь гэгээрүүлж харвал бид бүхний сэтгэл хүртэл ариусах учиртай.

Өнөөдрийн монгол сонин 234 /404/
Х.Ганаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button