Москвагаас бид юу хүлээж байна вэ?

Иймд экспортын бүтээгдэхүүнийг дорвитой, үр өгөөжтэй нэмэгдүүлэхийн тулд юуны өмнө Оюутолгой, Цагаан суварга, Эрдэнэтийн зэсийн баяжмалыг боловсруулах цогцолбор боловсруулах цогцолбор дэлхийн ижил төрлийн үйлдвэрийн жишигт хүрсэн үйлдвэрийг байгуулахын тулд эн тэргүүнд Таван толгойн коксжих нүүрснии ордыг түшиглэн дулааны цахилгаан станц барих, Таван толгойг, Оюутолгой, Зүүн баян, Тамсагтай холбосон төмөр зам тавих, жилд 20 сая тонноос доошгүй коксжих нүүрс олборлон экспортлох ажлыг түргэтгэх зайлшгүй шаардлагатай байна.

Эдийн засаг шинжлэх ухаан техникийн талаар 1986-1990 онд хамтран ажиллах тухай Монгол Оросын Засгийн газар хоорондын 1986 оны нэгдүгээр сарын 15-ын хэлэлцээрийг үндэслэн тухайн үеийн манай Улсын төлөвлөгеөний комисс, Гадаадтай эдийн засгийн талаар харилцах Улсын төлөвлөгөөний комиес, Гадаадтай эдийн засгийн талаар харилцах Улсын хорооны 1987 оны арванхоёрдугаар сарын 2-ны 131/ 132 дугаар тогтоолоор Таван толгойн коксжих нүүрсний ордыг эзэмших техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ боловсруулах даалгаварыг баталсан. Үүнийг хэрэгжүүлэх зорилгоор Монголын компликс импорт компани бүх холбоотын Тяжпромэкспорт нэгдлийн хооронд 1988 оноос эхлэн урьдчилгаа кантракт улмаар 1989 оны арванхоёрдугаар сарын 4-нд 05-042/63303 тоот эцсийн кантрактын байгуулж ОХУ-ын Санкт-Петербург хотын Гипрошахт ниститутээр уг ТЭЗҮ-ийг хийлгэж 1990 оны аравдугаар сарын 15-нд манай талд хүлээлгэж өгсөн юм. Энэ ТЭЗҮ нь 262 боть ном болсон бөгөөд Компликс импорт компани 1990 оны аравдугаар сарын 31-ны 2/1474 тоотоор тухайн үеийн ТЭХГЯ, ХҮЯ-нд тус тус хүргүүлеэн байна.

ТЭЗҮ-ийг хүлээлгэн өгсөн зургийн ерөнхий инженер А.А.Белинкин, В/Х-ын Тяжпромэкспорт нэгдлийн эрх бүхий төлөөлөгчид Комплексимпорт компани удирдлагуудтай
уулзахдаа энэ обьектыг барьж байгуулахад асар их хөрөнгө, хүч шаарддлагатай учир Япон, Өмнөд Солонгос, БНХАУ, Энэтхэг зэрэг орны оролцуулсан тендер зарлах нь зүйтэй гэж дурьдаж байсныг ТЭХҮГЯ, ХҮЯ-нд албан ёсоор мэдэгдэж байсан байна. Энэ ТЭЗҮ-ээр жилд 20 сая тонны нүүрс олборлохоор үүний дотор /коксжих нүүрс 15.5 сая тонн, эрчим хүчний зориулалттай нүүрс 4.5 тонн/ тусгагдсан байна. Ийм учраас уг ордыг ОХУ-тай хамтран ашиглах оновчтой хэлбэрийг олох нь чухал байна. Өөр оронтой хамтрахад дахин ТЭЗҮ боловеруулахад үлэмж хугацаа алдах болно.
Дэлхийд данстай ОХУ-ын уул уурхайн хүчирхэг корпорацуудтай Монголын ашигт малтмалын эдгээр томоохон ордуудыг эзэмшихад хамтран ажиллах нь ирээдүйтэй бөгөөд ихээхэн үр өгөөжийг өгнө. Харин хамтын ажиллагааны оновчтой хэлбэрийг сонгож олох нь, зүйтэй.

Эрс тэс уур амьсгалтай манай улсын нутагт жилийн дөрвөн улиралд зохицуулан тасралтгүй ажиллах боломжтой хүмүүс бол ОХУ-ын барилгачид үнэхээр мөн. Манай Улсын Ерөнхийлөгчий ОХУ-д албан ёсны айлчлал хийхдээ улс төржүүлэх арга барилд дадсан зарим нам, хүчний алсын хараа муутай, тулга тойрсон хэрүүл маргаанаас болгоомжлон делж цэнэхгүйгээр асуудлаа үр ашигтайгаар зоригтой шийдвэрлэж ирнэ гэдэгт Монголын ард түмэн итгэж ихийг хүлээж байна.
Эцэст нь Геологи, Уул уурхайн салбарыг дагнан хариуцсан яамыг нэн даруй байгуулж ажлын үлэмж туршлага мэдлэгтэй ахмад хүмүүсийг мэргэжлийн залуу боловсон хүчинтэй хүч хавсаран ажиллуулахаар уг яамны бүтэц бүрэлдэхүүнийг оновчтой бүрдүүлэх нь юу юунаас илүү чухал байна.

Гадаадтай эдийн засгийн талаар харилцах Улсын хорооны орлогч дарга, Компимс импорт компанийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Д.Жамбалдорж

Өнөөдрийн монгол 234 /404/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button