Yнэт металл гэж юу вэ?

ЭРДЭНИЙН ЧУЛУУ.
Байгалийн төрхөөрөө ургаж талсжсан, гялалзсан тунгалаг янз бүрийн өнгө үзэмжтэй, ховор тохиолдох чулууг эрдэнийн чулуу гэх бөгөөд өнгө үзэмж, хатуулаг, ховор тохиолдох байдлаар нь үнэт, хагас үнэт, гоёл чимэглэлийн, өнгөлгөөний гэж ангилдаг.

Чулууны жинг каратаар хэмждэг бөгөөд каратыг ct гэж тэмдэглэдэг, нэг карат нь 200 мг-тай тэнцдэг.

БРИЛЛИАНТ.

Од шиг гялалзсан, дугуй хэлбэртэй, 57-58 тооны талст гарган зассан шигтгээний засалтыг хэлдэг. Анх доржпалам /оросоор-алмаз, англиар-diamond/; дээр энэхүү засалтыг гаргаж нэрлэсэн учраас хүмүүс ихэвчлэн доржпалам түүнийг орлуулан хийсэн чулуунуудыг бриллиант гэнэ гэсэн ойлголт тогтжээ.

КАРАТ.

Карат гэдэг үг нь хоёр утгыг илэрхийлдэг

Хэрвээ үнэт металлаар хийсэн эдлэл дээр карат /к/ -ын тэмдэглэгээ байвал тухайн эдлэлийн үнэт металлын сорьц гэж ойлгоно. Жишээ нь 14к гэж алтан бөгжин дээр байвал 585 сорьцтой юм байна гэж үзнэ. 24к нь 999 сорьцтой тэнцдэг.
Эрдэнийн чулуу ялангуяа үнэт чулууг каратаар хэмждэг. Энэ нь түүний жинг илэрхийлж байгаа юм. Чулууны каратыг ct гэж тэмдэглэдэг бөгөөд 1 ct нь 200 мг-тай тэнцэнэ.

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button