Америкийн Нобелийншагналтнууд тодров

Энэ оны Америкийн нэр хүндтэй хүмүүнлэгийн шагналын нэт Клюгег Африк америкийн судлаач 91 настай Жон Хоуп Франклйн, 76 настай Америк Хятадын харилцааны мэргэжилтэн Юю Инши нар хүртжээ.
Клюгегийн шагналыг 2000 онд Америкийн телевиз, Metromedia харилцаа холбооны компанийн эзэн медиа-магнат, тэрбумтан Жон Клюге анх санаачилсан юм. Ноён Жон Конгрессийн 200 жилийн ойд зориулан 73 сая ам.доллар зориулсны зарим хэсгийг нэр хүндтэй хүмүүнлэгийн ажилтнуудад зориулсан эрдэм шинжилгээний төв байгуулагдахад зарцуулсан юм.
Гурван жилийн өмнөөс номын сангийн удирдлага түүх, улстөр судлал, антропологи, философ, соёл урлагийн судлалын эрдэмтдэд тэрбумтны нэрэмжит шагнал гардуулах болсон юм. Шагналын хэмжээ сая
орчим ам.доллартай тэнцэнэ.

Шагналыг Нобелийн шагналын мөнгөн хэмжээ болон бусад талаар адил түвшинд байхаар санаа¬чилсан бөгөөд хүмүүнлэгийн салбарт хичээл зүтгэл гаргасан эрдэмтэн, түүхч, судлаачдад олгодог.
Клюгегийн анхны шагналыг польш гаралтай, философч, шүүмжлэгч, Европын шашны хөдөлгөөнийг судлагч түүхч Лешек Коляковский хүртэж байв.
Тэрбээр Америкт цагаачилсныхаа дараа гаргасан номондоо христийн шащңыг ррнөдийн соёлын садовдүй нэг хэсэг хэмээн бичжээ. Дараа жил нь буюу 2004 онд шашин судлаач Ярослав Пеликан, философч Пол Рикер нарт Клюгегийн шагналыг олгосон байна.
Пеликан хүний эрхийн төлөө тэмцэгч Мартин Лютер Кингийн номыг редакторлон гаргаснаараа алдаршсан юм. Тэрбээр энэ онд хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Пеликан амьдралынхаа сүүлийн жилүүдэд Америкт хамгийн их эрэлттэй байсан хүний эрхийн философийн чиглэлээр ажиллажээ.

Энэ оны шагналтан Жон Хоуп Франклин 1940-өөд оноос Америкийн хар арьстай иргэдийн түүхийг судалдаг, хүний эрхийг хамгаалагч, нийтлэлчээр алдаршсан нэгэн юм. Түүний 1947 онд бичсэн From Slaүery to Freedom Боолчлолоос эрх чөлөө рүү хоёр боть нь өнөөг хүртэл Африк Америкийн түүхийн заавал унших номын тоонд багтдаг. Фрэнклин дайнаас өмнө Харвардыг төгссөн хар арьстай цөөн тооны төгсөгч, 1941 онд докторын зэрэг хамгаалсан гэдгийг дурдах хэрэгтэй. Тэрбээр Америк дахь арьс өнгөний үзэл, хар, цагаан арьстны харилцааны тухай бичсэн нь 1950-1960-аад оны Цагаан Америк номонд нь анхаарал хандуулахаас өөр замгүй болж байсан гэдэг. Хожим нь тэрбээр хар арьст нэрд гарсан хүмүүсийн тухай намтрын цуврал ном гаргасан юм. Юю Инши хонконгийн цагаач, 1962 онд Харвардад докторын зэрэг хамгаалсан. Дундад зууны үеийн Хятадын философи, соёл урлагийн судлаач төдийгүй эх газрын Хятадын коммунист дэглэмийг хурц шүүмжлэгчийн нэг. Түүний ажлын гол нь XII зууны Жу Си, Европын Фом Аквинскийн философийг харьцуулсан судалгаа юм.

Өглөөний сонин 234 /404/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button