Шинэ жилийн үдэш өмсөх бүсгүй таны гоёл

Гэтэл сүүлийн үед баярынхаа тоог нэмээд, нүсэр тэмдэглэдэг болсон. Тэдгээр баяруудынх нь нэг тун удахгүй болох гэж байгаа. Шинэ жилийн баярыг европынхон өргөн тэмдэглэдэг байсан азийнхан ч тэднээс дутахааргүй тэмдэглэдэг боллоо. Улаанбаатар хотын гудамжаар алхаж явахад шинэ жилийн уур амьсгал хэдийнэ оржээ. УИД, Улаанбаатар ресторан, зочид буудал, Их Монгол зэрэг байгууллагууд гаднаа томоос том сүлд мод засчихсан байх юм. Дэлгүүр хоршоогоор шинэ жилийн гацуур, чимэглэл, бэлэг тэр битгий хэл гоёлын даашинз, зүүлт, гар цүнх гээд бүгд зарагдаж байна. Тиймээ оны шинэ жилийн гоёлын даашинз, хослол загвар, үсний засалт болон гацуур мод, бэлэг сэлтний талаархи мэдээллийг уншигч танд бага ч бол хүргэхийг зорилоо.

Хэт өндөр биш өсгийтэй туфль сонгоорой

Гутал муут гурвын ард гэдэг үгийг санаарай. Тиймээс даашинзны дараа орох хамгийн чухал гоёл бол туфль. Ойрын жилүүдэд өргөн өсгий, бөөрөнхий хоншоортой гутал, туфлийг охид бүсгүйчүүд илүүд үзэх болсныг уншигч та санаж байгаа байх. Энэ жил ч ялгаагүй. Гэхдээ заавал моод дагах албагүй шүү дээ. Өөрт таалагдсан, зохисон туфлиэ л сонгосон нь дээр. Элдэв гархи, чимэглэлтэй, чимэглэлгүй гээд.
Хамгийн гол нь сонгосон туфль чинь хэт өндөр биш өсгийтэй байвал зүгээр. Яагаад гэвэл, өндөр өсгийтэй гутал, туфль дээр явж чадахгүй, хөл нь өвдөгөөрөө нугараад байвал мэдээж гоё харагдахгүй. Тэгээд ч зохихгүй гоёл хүнийг гутаадаг шүү дээ.

Сувдан шигтгээтэй зүүлт зонхилно

Эмэгтэй хүний хамгийн чухал гоёлын тоонд яах аргагүй ээмэг, бөгж, хүзүүний зүүлт, хавчаар зэрэг орно. Та шинэ жилийн үдэш зүүх гоёлоо хараахан худалдан аваагүй байгаа бол дахиад түр хүлээгээрэй. Өнгөрсөн жил жижиг шигтгээтэй мөнгөлөг өнгийи ээмэг, бөгж эрэлт хэрэгцээ ихтэй байсан бол энэ жил хэмжээ нь жаахан томорчээ. Сувдан шигтгээтэй хэт том биш, бас жижиг ч биш гоёлын зүүлтийг гар хөлийнх нь гинжтэй хослуулаад зүүвэл бүр чка харагдах гэнэ. Харин алт, монет зэрэг үнэт эдлэл нь шинэ жилийн еслолын арга хэмжээн дээр тийм ч сайхан харагддаггүй аж. Учир нь, таныг нас тогтсон мэт оворжуу харагдуулах болно. Нүүрний будалтын хувьд ерөнхийдөө тод биш байх гэнэ. Харин нүд, уруулаа л тод өнгөөр уусгаж будахыг гоо сайханчид зөвлөж байна. Хэрэв та хүсвэл авангард загварын будалт ч хийлгэж болох юм байна.

А хэлбэрийн загвартай даашинз

Шинэ жилийн үдшийн хатан, хаан байхыг мөрөөддөгүй хүн гэж байхгүй байх. Бүгд л хамгийн гоё даашинз, хослолыг өмсөхийг хүсдэг нь нууц биш шүү дээ. Гэхдээ яагаад ингэж болохгүй гэж. Та шинэ жилийн үдэш өөрийгөө танигдахгүй болтол нь өөрчлөөд үз. Тэр үе таны амьдралын дахин давтагдашгүй хамгийн дурсгалтай цаг хугацаа байх болно.
Та шинэ жилээр өмсөх даашинзаа сонгоогүй байгаа бол санаа зоволтгүй. Ялангуяа, надад ямар өнгө, загвар нь зохих бол гэж. Энэ бол асуудал биш. Хэрэв та моод дагадаг бол энэ жил дэлхийн гоёлын даашинзны загварт 1940-1950 оны загвар зонхилж байгаа аж. Тодруулбал, А хэлбэрийн загвартай. Энэ загвар ямар ч насны бүсгүйчүүдэд зохидог. Материалын хувьд торгомсог, цэцгэн хээтэй. Хүсвэл гар чимэглэл ч хийлгэж болно. Харин ямар өнгө сонгох нь таны хэрэг. Гэхдээ нэг зүйлийг аминчлан хэлэхэд хэт даруухан өнгө шинэ жилийн үдэш тийм ч гоё харагддаггүй аж. Аль болох хурц, тод өнгө илүү дэгжин, чамин харагдуулдаг гэж мэргэжлийн хүмүүс зөвлөж байсан. Өнгөрсөн жилүүдэд нарийхан мөртэй, урт оноотой даашинзыг бүсгүйчүүд илүүд үзэж байсан бол энэ жил тэд ард хоцрогдох нь.
Хэрэв Yuppie fashion групп, Чимбай зэрэг салонд гоёлынхоо даашинзыг захиалбал материал, загвараасаа хамаарч харилцан адилгүй үнэтэй юм байна. Бэлэн даашинз худалдан авбал дундаж үнэ нь 150.000-250.000 төгрөг. Материалаа өгөөд захиалгаар хийлгэвэл 130.000-150.000 төгрөг юм байна. Даашинзаа хоногоор прокатлавал дунджаар 15000-25000 төгрөгийн үнэтэй аж.
Зангаа зүүхгүй байж болно
Эрчүүд эмэгтэйчүүдийг бодвол ээмэг, зүүлт гээд хэт чамирхах биш. Тэдэнд цайвар өнгийн цамц, хослол байхад л хангалттай. Хүсвэл хослолтойгоо зохицуулаад зангиа зүүж болно. Харин гутлаа сонгохдоо хар эсвэл цагаан өнгөтэй, өөрт таалагдсан загвартайгаа сонгоорой. Үсээ өөрийнхөө нүүр, царайнд тохируулж засаад гель юм уу, лак цацчихвал хэвээ амархан алдахгүй аж.

Гацуур мод 10.000-260.000 төгрөг

Шинэ жилийг гацуур модгүйгээр төсөөлөхийн аргагүй. Өнгө өнгийн чимэглэлээ зүүсэн гацуур мод хэдийнэ нь худалдаанд гарчээ. Тэгэхдээ өндөр, нам, том, жижгээсээ хамаарч үнэ нь харилцан адилгүй. Тухайлбал, УИД-т хамгийн жижиг мод дангаараа 10 мянган төгрөгийн үнэтэй байгаа бол том нь 200.000 төгрөгийн үнэтэй байв. Харин мөчирнөөс нь гэрэл асдаг саатай мод том, жижгээсээ хамаарч 100.000-260.000 төгрөгийн ханштай байлаа. Чимэглэлийн хувьд ширхэг нь 500-1500 төгрөгийн үнэтэй.

Энгийн засалттай үс шинэ жилийн гоёл
Монголчууд үс сайхан бол зүс сайхан гэж ярьдаг шүү дээ. Тийм ээ, энэ яах
аргагүй үнэн үг юм. Хэрэв та шинэ жилийн үдэш өмсөх гоёлын даашинз, туфль, ээмэг, зүүлтээ бэлтгэчихсэн ч үсээ яаж засуулах талаараа бодолцож үзсэн үү. Нэгэн үе охид, бүсгүйчүүд маань шинэ жил, хонхны баяр болохоор л үсээ шуулган гоёлын засалт хийлгэдэг байснаасаа уйдаж, энгийн чөлөөтэй, сул тавьдаг болсон. Өнгөрсөн хоёр жилийн шинэ жилээр бүсгүйчүүд гоёлын сүлжээс, эсвэл сул тавьсан үсээ баантагтай хавчаараар хавчсан нь тэднийг залуу,
цоглог харагдуулж байсан. Тэгвэл энэ жил ч гэсэн энэ үсний засалт нэг их өөрчлөгдөхгүй бололтой. Хамгийн гол нь омссөн даашинз, нүүр царайныхаа хэлбэр, будалтандаа тохируулаад үсээ янзлуулаарай. Үсний өнгө бор, хүрэн байх нь төлөв, даруу харагдуулах аж.

Гар цүнхээ туфлийнхээ өнгөтэй хослуулбал…
Мэдээж даашинзтайгаа хослуулан гар цүнх, туфлиэ сонговол илүү чамин, дэгжин харагдана. Гар цүнх чинь урт, богино ямар ч оосортой байж болно. Хамгийн гол жижиг байх тусмаа эвтэйхэн. Сүүлийн үед охид, бүсгүйчүүд шүр, сувдаар хэлхэж хийсэн гоёлын цүнхийг илүүд үзэх болсон.

60 гаруй даашизнаас сонголтоо хийх нь
Энэ оны шинэ жилийн гоёлын өнгийг тодорхойлох World acclaimed fashion show маргааш болох гэж байна. Matrix, Eүer good, Nana салоны шилдэг үсчид болон загвар зохион бүтээгчдийн хамтран зохион байгуулж байгаа энэ шоу нь охид, бүсгүйчүүдийн гоёлын үс засалт, ямар өнгө, загвартай даашинзыг сонгож болох талаар танилцуулах юм байна.
Мөн дэлхийн томоохон загварын шоунаас сэдэвлэн урласан 60 гаруй гоёлын даашинз энэ үдшийг чимэх аж. Шоунд Азийн топ модель Д.Болормаа, Э.Одгэрэл болон Монгол модель агентлагийн загвар өмсөгчид оролцох юм байна. Хүрэлцэн ирсэн олныг Хурд, Никитон хамтлагийнхан үе үеийн шилдэг дуунуудаараа сонорыг нь мялаах аж.

Өнөөдрийн монгол сонин 234 /404/
Ц.Хатанхандмаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button