Халдварт шар өвчин газар авч байна

Халдварт шар өвчний илрэх шинж тэмдэг нь 38 хэмээс илүү халуурах, шээс өтгөн өнгөтэй болох, өтгөн цайвар цагаан өнгөтэй гарах, арьс загатнах, салст шарлах, хоолны шингэц хямарч, хоолонд дургүй болох, ханиаж найтаах, үе мөч, яс, булчин, хоолой өвдөх, бие суларч, тамирдах, хөлрөх зэрэг шинж тэмдэг хүний биед илэрдэг.

Халдварт шар өвчний А вирус нь элэгний эд эсийг давамгайлан гэмтээж бүх биеийн хордлого байдлаар илэрдэг цочмог халдвар юм. Жилийн жилд энэ өвчин гардаг ч иргэдийн хайхрамжгүй байдал энэ өвчин үүсэх нөхцөлийг бүрдүүлж өгдөг.

Халдварт шар өвчний тархалтын талаар ЭМ-ын сайд Л.Гүндалай ийнхүү ярьж байна.үideo1
Шар өвчний А вирус нь хүний биед орсноос хойш 15-50 хоногт далд хэлбэрт нуугдаж явдаг бөгөөд өвчтэй эх хүүхэдээ хөхүүлэх, хооллохын өмнө заавал гараа угаах, хүнсний бүтээгдэхүүн сонгохдоо эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүн хэрэглэх нь өвчнөөс бүрэн сэргийлж чадах юм.

Шар өвчний тархалт ихсэж буй энэ үед эрүүл ахуйн үүднээс хүн бүр гараа сайтар угааж, бие засах газрыг тогтмол ариутгаж байх, хоолны хэрэгсэл болох аяга, тавагыг бүрэн ариутгаж өөрийн эрүүл мэндээ хамгаалахыг уншигч танд зөвлөж байна.

Т.Од /olloo mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button