Ипотекийн тухай хуулийн төслийн талаар банкны холбооныхонтой ярилцлаа

Хуулийн төсөлд зарчмын шинжтэй тодорхой заалтуудыг тусгах, ямар зохицуулалтыг суулгаж өгөх талаар дэлгэрэнгүй ярилцсан уг уулзалтад арилжааны банкуудын хуулийн зөвлөхүүд ирж оролцсон.

Ипотекийн тухай хуулийн төслийг санаачлагчийн ярьж байгаагаар уг хууль нь үл хөдлөх хөрөнгийн салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, үл хөдлөх хөрөнгийг эдийн засгийн эргэлтэнд оруулах хууль эрх зүйн үндсэн акт болно гэж үзэж байгаа аж.
()
Өөрөөр хэлбэл энэ хуулийн төсөл батлагдсанаар төрөөс хүн амыг орон сууцаар хангах бодлогыг хэрэгжүүлэхийн тулд иргэдэд орон сууцны урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлийг олгох эрхзүйн орчин бүрдэх юм байна.

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button