Энэ жилийн Топ хэн болох бол…

Өнгөрсөн жилийн Гоёл наадамд гадаад дотоодын 50 орчим загвар зохион бүтээгчдийн 700 гаруй загварыг 70 гаруй загвар өмсөгч амилуулж, урьд жилүүдээс нэлээд өргөн хүрээнд зохиогдсон. Тэгвэл энэ жил яг оролцох загвар зохион бүтээгчдийн тоо одоогоор хараахан тодроогүй байна.

Гурван долоо хоногийн дараа шинэ он гарах гэж байна. Шинэ жилийн үдэшлэг дээр хэн ямар даашинз сонгохоо мэдэхгүй байгаа бол энэ сарын 15, 16-нд Гоёл-2007 наадамыг зориорой. Өнгөрсөн жилийн гранпри шагналыг Монголжингоо дээд сургуулийн загвар зохион бүтээгч Д.Отгонзаяа хүртэж байсан.
Ирээдүйтэй дизайнераар Эрдэнэт ноолуур үйлдвэрийн Л.Отгонбаяр, Өдөр тутмын загвараар Омно оёдлын үйлдвэрийн дизайнер Ч.Батсаруул, Говь компанийн Б.Нямсүрэн нар шагнагдаж байсан. Харин Пальтоны төрөлд бие даан оролцогч Ж.Овдогмид С.Туул болон Шилмэл загвар-ын Д.Амаржаргал нар
Уран сэтгэмжийн төрлөөр Говь компанийн дизайнер Х.Одгэрэл, Монгол-Солонгос техникийн коллежийн дизайнер Д.Мижиддорж, Гоёлын даашинзны загвараар Шилмэл загвар-ын Ж.Батжаргал,
Үндэсний загвараар Дархан нэхий компанийн дизайнер С.Баяртням, Монгол савхи-ийн Н.Мөнхжаргал нар тус бүр тусгай байрын шагнал хүртэж байсан билээ. Харин энэ жил хэн байх бол…

Өнгөрсөн оны Гоёл наадмын топ моделиор Д.Пүрэвсүрэн шалгарч байсан. Yнэхээр Гоёл-2006 наадмын тайзан дээр өнгө төрх болж өвөрмөц гэдгээ харуулж чадсан. Тэгвэл энэ жил хэн ТОП хэмээн өргөмжлөгдөх бол гэсэн таамаг бидэнд үлдэж байна.

Т.Од /olloo mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button