Хүйн ээжүүд хамтран чуулна

НYБ-ын Хүн амын сан, ДЭМБ-ын санхүүжилтээр Эрүүл мэндийн яамнаас Монголын эх баригч бага эмч нарын анхдугаар бага хурал-ыг зохион байгуулах гэж байна. Эхийн эрүүл мэндийг сайжруулж, 2015 он гэхэд эхийн эндэгдлийг 1990 оны түвшингээс дөрөвний гурваар бууруулах, хүүхдийн эндэгдлийг гурвны хоёроор бууруулах Мянганы хөгжлийн зорилтод хүрэх ажлыг хэрэгжүүлэхэд эх хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад эх баригчдын үүрэг оролцоог нэмэгдүүлэх, орон нутагт ажиллах эх баригчдын хүрэлцээ, хангамжийн зохистой харьцааг бий болгох, тэдний мэдлэг боловсролыг дээшлүүлэх, цалин хангамжийг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэхэд энэ удаагийн бага хурал нь чухал үүрэг гүйцэтгэх юм.

Монголын эх баригч бага эмч нарын анхдугаар бага хурал-ын талаар ЭМ-ын сайд Л.Гүндалай ийнхүү онцлож байна.үideo1Өнөөдөр манай улсын хэмжээнд нийт 2500 эрүүл мэндийн байгууллагад 615 эх баригч ажиллаж байгаагаас 56.1 хувь нь сум багын түвшинд, 24.1 хувь нь аймаг дүүргийн хэмжээнд, 14.3 хувь нь амаржих газруудад ажиллаж байгаа аж. Харин 5.5 хувь нь хувийн хэвшилд эрүүл энхийн манаанд зогсож байгаа гэсэн судалгаа байдаг байна.

Улсын хэмжээнд хамгийн олон хүүхэд боож авсан эхээр Дархан-Уул аймгийн Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Х.Дамидан байдаг байна. Тэрээр өнөөдрийн байдлаар 32 мянган хүүхдийн хүйг таслаж энэ амьдрал дээр гишгихэд нь эх барин авсан байна. Удаах алдарт хүн ээжээр Клиникийн 1-р амаржих газрын эмч Бадамцэрэн бөгөөд тэрээр 28 мянган хүүхдийн хүйн ээж болжээ.

Т.Од /olloo mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button