Цэргүүд нэгнээ бууджээ

Гэхдээ бурханы авралаар энэ хэрэг манайд бус харин ОХУ-ын Мурманск мужийн нэгэн цэргийн ангид гарсан байна. 20 настай А.Бельский нэртэй энэ цэргийн дагз руу нь орсон сум нь зүүн чихийг нь зад татан гарчээ. Ийм аймшигтай шарх авсан Бельский нь хоёр сарын дараа л ухаан орсон байна. Энэ хооронд эмч нар түүний амийг аврах гэж шат дараалсан олон хагалгаа хийжээ. Эхлээд дагзаар нь орсон сум гарахдаа зад татсан чихийг нь эвлүүлэн оёод тархинд нь шигсэн гавлын ясны хэлтэрхийнүүдийг түүн авчээ. Дараа нь зад татагдсан ясных нь оронд төмөр ялтас суулгаад, хамрынх нь хэвийг зассан байна.

Бельский энэ бүх хагалгааны дараа л ухаан орсон боловч унагаж байгаад олон хүн удаан гэгч нь өшиглөн зодсон гэхээс өөр зүйл санахгүй байгаа юм байна. Зодсон болон буудсан хүмүүсийг хэн болохыг нь санахгүй байгаагаар нь далимдуулан цэргийн прокурорын газрынхан нь Бельскийг амиа хорлох гэж дагз руугаа өөрөө буудсан гэж мэдэгдээд хэргийг нь хаачихсан байжээ. Ингээд ч зогсохгүй хэрэг гарсан ангийн цэргүүдэд түүнийг үхсэн гээд, ээжд нь болохоор хүү чинь ослын улмаас хүнд шархадсан гэж мэдэгдсэн байжээ. Гэвч түүнд хагалгаа хийсэн эмч нарын мэдэгдэж байгаагаар Бельский нь дагз руугаа тэгэж буудахын тулд ердийн хүнийхээс хоёр дахин урт гартай байх ёстой юм байна.

(olloo.mn)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button