Монголжингоо дээд сургуулйин 10 жилийн ой болно

Тэгвэл шатар, даам, теннис, сагсан бөмбөг гэсэн 4 төрлөөр явагдаж байгаа спортын тэмцээнүүдээ тун амжилттай зохион явуулж байна.
Сагсан бөмбөгийн тэмцээнд эрэгтэй 20, эмэгтэй 16 багийн 140-өөд тамирчин хүч сорин өрсөлдөж байгаа ажээ.
Анх 1997 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн тус сургууль 6 төгсөлт хйиж, 200 гаруй гоо сайханч, дизайнеруудыг төгсгөөд байгаа. Одоогийн байдлаар 40 гаруй эрдэмтэй багш, 700 гаруй оюутантайгаар үйл ажиллагаа явуулж байгаа. Мөн Монголжингоо сургууль гадаад харилцаагаа өргөжүүлж БНХАУ-ын ӨМӨЗО болон Буриад улсаас солилцоогоор оюутан авдаг ба 10-аад гадаадын оюутан суралцаж байгаа. Тун саяхан тум сургуулийн хамт олон Хөх хлтын гоо сайханы сургуультай 5 жилийн гэрээ байгууласан бөгөөд оюутан, багш солилцоо, гаргаж хэвлүүлж байгаа ном товхимолын солилцоо, аялан тоглолт гэх мэт чиглэлүүдэд хамтран ажиллах ажээ. Мөн Австри, Тайланд, Грек зэрэг улсуудтай гадаад харилцаатай гэсэн.
Тус сургуулийн захирал, дэд профессор Ц.Байгалмаа ийн ярьж байна
үideo1
Тус сургуулийн хамт олон гоо сайханы мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж байгаа бөгөөд гадуур чанаргүй гоо сайханы үйлчилгээ явуулж байгаа газруудад санаа зовж байгаагаа илэрхийлж байсан. Энд хүний биеийн онцлогт тохируулж гоо сайханы үйлчилгээ үзүүлэх тал дээр бүрэн мэргэшсэн багш нар багшилдаг болохоор оюутнууд нь ч сайн боловсон хүчин болж гардаг гэсэн. Гоо сайханыг бизнесс болгоод байгаад нь сэтгэл эмзэглэж байгаагаа илэрхийлж байлаа.
Ямартай Монголжингоо дээд сургуулийн 10 жилийн ой 2007 онд болох бөгөөд 3 жилийн өмнөөс л ойн баяртаа зориулан шат дараалсан үйл ажиллагаануудыг авч хэрэгжүүлж байгаа гэсэн. Мөн удахгүй болох мэргэжлийн загвар зохион бүтээгчдийн Гоёл – 2007 наадамд өдөр тутам, гоёл, үндэсний хувцас гэсэн төрөлд оролцохоор бэлдэж байгаа ажээ.

/Оллоо.МН/
Б.Ц

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button