Нийслэлийн ардчилсан намынхан хүндэтгэл үзүүллээ

Тэгээд ардчилсан хувьсгалыг бүтээлцэж босголцсон бүх л аймаг, дүүргийн намын хорооны дарга, төлөөлөгчид Улаанбаатар хотод цугларан ойн байраа тэмдэглэх гэж байна. ойн арга хэмжээг Нийслэлийн ардчилсан намаас эхлэсэн бөгөөд Төрийн их ёслол хүндэтгэлийн өргөө болон, их эзэн Чингис хааны хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ.
Мөн ардчиллын дээд одон болох эрх чөлөөний одонг гардуулах үйл ажиллагаа өнөөдөр болно. Маргааш буюу 2006 оны 12 сарын 7 ний өдөр 13 цагт албан ёсоор ойн нээлтийн үйл ажиллгаа эхлэр бөгөөд хөдөө орон нутаг болон дүүргүүдийн хороодын төлөөлөгчдийн дунд урлаг, сдортын үйл ажиллагаа зохион байгуулах гэсэн.
АН- ын намын дарга Ц.Элбэгдоржийн яриаг сонирхоно уу
үideo1
2006 оны 3-р сарын 30-31-нд хуралдсан Аргдчилсан намын 3 дугаар Их хурал-Чуулганы дараа Ардчилсан нам шинэ зохион байгуулалтанд шилжсэн байна.Yүнтэй уялдуулан Нийслэлийн ардчилдсан намын даргаар С.Эрдэнэ, дэд даргаар Н.Батаа, хэрэг эрхлэх газрын даргаар Т.Нямцэцэг нар ажиллаж байна. Нийслэлийн ардчилсан намын зөвлөлдөх хороо нь 120 гишүүнтэй, есөн дүүрэгт намын анхан шатны 120 үүртэй, Нийслэлийн ардчилсан ахмадын холбоо, Ардчилсан залуучуудын холбоо намын дэргэд үйл ажиллагаа явуулдаг аж.
Ойн хүрээндээ авч хэрэгжүүлэсэн ажлын товчоос дурьдвал,
Нийслэлийн ардчилсан намын үүрүүдийн дарга нарын сургалт, семинар 2 удаа
Хот хөдөөгийн их дээд сургуулиудын оюутан залуучуудын дунд нийслэлийн Ардчилсан намын нэрэмжит Алтан намар-2006 спорт аялалны тэмцээн
Нийслэлийн намын дарга С.Эрдэнэ намын дарга болон жирийн гишүүдтэй уулзаж намынхаа цаашдын ирээдүйн бодлогоын талаар санал бодлоо солилцож байгаа
Ардчилсан намын вэб сайттай болж, мэдээллийн самбартай болох гэх мэтийн олон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүллээ.
Өнөөдөр болсон цэцэг өргөх ёслолд олон хүн өвлийн хүйтэн жаврыг хайхралгүй хүрэлцэн ирж, МоАХ-ны дарга дүүрэг дүүргээрээ ээлжлэн зургаа авахуулж байсан. Мөн энэ арга хэмжээний үеэр Хонх хамтлагийн дуулсан тэр л үед нийгмийг нойрноос сэрээж байсан Хонхны дуу эгшиглэж, төлөөллөгчид хамт тэмцэж явсан сайхан нөхдөө дурсан, өөрсдийн босгосон ардчилсан нийгмийн хөрсөн дээр дахин цугларч, ойн баяраа тэмдэлэхнээ.

/Оллоо.МН/
Б.Ц

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button