АН-ны дарга нийт гишүүддээ баярын мэнд хүргэлээ

40 мянгатын хэдэн хүүхдүүд гадаад орны соёлын үрийг монголд авчирч, уриа лоозон хатгаад өлсгөлөн зарлаж байсан нь тэр үеийн хүмүүсийн хувьд шинэ соргог зүйл байсан ч цаг үеэ олсон үйлдэл байжээ.
Ийнхүү тэр үед зоригтой хөдөлж, ард түмнээ нийгмийн бузар булхайд гүн живэхээс аварсан хэсэг залуусын хийсэн үйлдэл Монголын ард түмнийг гүн нойрноос нь сэрээж, бослого тэмцэлд хөл нийлүүлж алхууласан.
Тэгвэл өнөөдөр энэ цоо шинэ нийгмийн багуулалд шилжих түүхэн шилжилтийг хийсэн МоАХ-ын байгуудагдсаны болн Монголд ардчилсан хөдөлгөөн үүсч хөгжсөний 17 жилийн ойг энэ өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Ойн арга хэмжээ өнөөдөр Нийслэлийн ардчилсан намынханы зохион байгууласан үйл ажиллгаагаар эхэлсэн бөгөөд МоАХ нь баярын үйл ажиллагаагаа 12 сарын 10-аас эхлэн зохион байгуулагдах гэнэ. Намын болон Ардчилсан хөдөлгөөнийхөө ойг аймаг, дүүргийн намын үүрүүд тус бүртээ тэмдэглэж байгаа.
МоАХ 12 сарын 10 ны өдөр 09 цагаас Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөх бол 10 цагаас Их хуралаа МYЭСТО-нд хийж төлөөлөгчдөд АН-ын дарга Ц.Элбэгдорж, МУ-ын ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, МУ-ын ерөнхийлөгч Н.Энхбаяр болон ерөнхий сайд М.Энхболд нар баяр хүргэн мэндчилгээ дэвшүүлэх аж. Мөн ардчиллын алтан хараацай болон мөнхөрсөн С.Зориг агсаны хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлэн, мөр зэрэгцэн тэмцэж явсан андаа дурсах ба 12 сарын 11-ний өдөр Монгол бөхийн өргөөнд хүчит бөхийн барилдаан гэх мэт олон үйл ажиллагааг зохион байгуулах гэнэ.
АН-ын дарга Ц.Элбэгдорж Ардчилсан нам 1990 ондд улс орондоо, ард түмэндээ шинэ үзэл санааг авчирсан нам. Цоо шинэ нийгмийн байгуулалд шилжих, түүхэн шилжилтийг хийсэн нам. Одоо бидний гол зорилго бол дараачийнхаа шинэ үеийг бэлтгэж, нийгмийн дараачийн амьдралд оруулах ёстой. Энэ бол маш том зорилт байх болно. Иймийн тулд бид залуучууд, эмэгтэйчүүдийг эгнээндээ нэгтгэн дахин шинэ эрч хүчээр ажиллах ёстой. Энэ нийгмийн амьдралд шинэ үеийг оруулж ирэхэд Ардчилсан нам туслах үүрэгтэй гэж үзэж байгаа. Ардчилсан хөдөлгөөн гэдэг бол зөвхөн хэдэн хүн зориод хийчихсэн зүйл биш гэж мэдэгдсэн.
Нийт намынхаа гишүүдэд АН-ын дарга Ц.Элбэгдорж мэндчилгээ дэвшүүлж байна.
үideo1
Мөн сүүлийн үед тулгамдаад байгаа олон асуудалд бид ард түмний бодол санааг тусгахыг оролдож байгаа. Тэдний эрх ашигт тохирохуйц үйл ажиллагааг явуулахыг хичээж байгаа гэсэн. Энэ талаар сэтгүүлчид тодруулахад хамгийн сүүлийн үеийн нэг шийдээд байгаа асуудал бол 250 сая төгрөгийн асуудал байлаа. Энэ асуудалд ард түмэн эсрэг байр суурь баримталж байсан нь биднийг ч бас энэ тал дээр шйидвэртэй арга хэмжээ авахад нөлөөлөсөн гэж тэрээр мэдэгдсэн.
Түүний яриаг сонирхоно уу
үideo2
Ийнхүү 20-оод жилийн түүхтэй Ардчилсан хөдлгөөнийхөн Их монгол улс байгуулагдаж, их эзэн Чингис хаан ширээнээ заларсан 1206 оныг хүндэтгэн, 12.06 ний өдрийг сонгож ойн баяраа тэмдэглэж өргөн дэлгэр тэмдэглэж байна.

/Оллоо.МН/
Б.Ц

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button