Монгол улсын ерөнхийлөгчид бичих 10.000 захидлын аян үргэлжилж байна

Үүнд
МУ-ын улсын ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгууласан Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориуласан сэдэвт Монгол-Солонгос оюутны нөхөрсөг уулзалт
Оюутан суралцагсдын үндэснийхээ үйлдвэрлэлтэй танилцуулах явган аялал
Нийслэл Улаанбаатар хот байгуулагдсаны 367 жилийн ойн өдрийг тохиолдуулан Богд хан уулын ноён оргилд авирах Цэцээ гүн-2006 спорт явган аялал
Чадварт тулгуурласан боловсрол Боловсролын салбарт тулгамдаж байгаа бэрхшээлтэй асуудал сэдэвт нээлттэй хэлэцүүлэгийг БСШУЯ-тай хамтран зохион байгуулсан
Монгол улсын ерөнхийлөгчид бичих 10.000 захидлын аян /МУИСОХ, ШУТИСОХ, ЭМШУИСОХ, ХУИСОХ, ХYДСОХ/ гэсэн үйл ажиллагаануудыг зохион байгууласан байна.
Монгол улсын ерөнхийлөгчид бичих 10.000 захидлын аянд оюутан залуус их идэвхитэй оролцсон бөгөөд ихэнхдээ Төрийн сангийн талаарх гомдол санал, Сургуулийн чанар үзүүлэлт, Өөрсдийн дунд их байгаа архи, тамхи, баар савны гэх мэт олон сэдвийг хөндсөн байна. Оюутнуудын санаа зовж явдаг болон тэдний дунд тулгамдаад байгаа асуудлуудыг төр засгийн өндөрлөгт хүргэх нь тэдний хүсэл байсан.
талаарх МАСОХ-ын удирдах зөвлөлийн гишүүн Н.Батсүмбэрэлийн яриаг сонсоно уу
үideo1
Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилгаар боловсрууласан Монгол улсын үндэсний цогц бодлого ыг дэмжих үүднээс МАСОХ дараах дөрвөн багц үйл ажиллагааг зохион явууласан гэнэ. Оюутны 10.000 захидлын аян, Чадварт тулгуурласан боловсрол- Дээд боловсролын чанар сэдэвт 10.000 оюутан багш, эцэг эхийн судалгаа гэх мэтийн ажлууд энд багтаж байгаа.
Монголын ардчилсан Социалист оюутны холбоо нь оюутны эрх ашгийг хамгаалах, чөлөөт хөгжлийг
дэмжих, нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн тогтолцоог боловсронгуй болгоход чиглэсэн төсөл, хөтөлбөр санаачилхаар, холбогдох төрийн байгуллагаар уламжлан үйл ажиллагаанд тулгуурлах зориилго бүхий ардчилсан социалист үзэл баримтлалтай байгууллага юм.

/Оллоо.МН/
Б.Ц

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button