Зүүн бүсийн ард түмний их хуралдайгаас мэдээлж байна

Тэд явсан аян замынхаа сониноос дуулгахаар өнөөдөр сэтгүүлчдийг цуглуулсан. Тэд зүүн аймгуудын иргэдэд саналын хайрцаг аялуусан байна. Эндээс дараах дүгнэлтэд хүрчээ. Yүнд
Нийт хайрцагт ирсэн саналын тоо -1881
Хүчинтэй саналын тоо – 1861
Ашигт малтмалын хуулийг эсэргүүцэх
Зөвшөөрч байна -1585 хүн буюу оролцогчдийн 84.2 хувь
Зөвшөөрөхгүй байна – 256 хүн буюу 15.8 хуюв
Одоо байгаа засгийн газрыг огцруулах уу
Зөвшөөрч байна – 1225 хүн буюу 65.1 хувь
Зөвшөөрөхгүй байна – 655 хүн буюу 34.4 хувь
Ард түмний их хуралдайг дэмжиж байга уу
Дэмжиж байна – 1558 хүн буюу 32.8 хувь
Дэмжихгүй байна – 323 хүн буюу 17.2 хувь гэсэн санал авчээ.
Тэд ийн олонхийн санал авч чадсан болохоор цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх ажээ. Монголын үндэсний фронт хөдөлгөөнүүдийн нэгдэлийнхэн гурван аймаг, сумдаар орж ард иргэдийнхээ аж байдалтай танилцаж явахдаа дараах хууль бус үйлдтэй таарсан гэнэ.
Ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан ярьж байна
үideo1
Дорнод аймгийн Матад суманд үйл ажиллагаа явуулж байгаа Daichi Oil компани МУ-ын засгийн газраас 2010 он хүртэлх нефтийн хайгуулын гэрээтэй хэрнээ олборлох үйл ажиллагаа явуулж байгаа гэнэ. Энэ талаар ямар ч гэрээ контракт тэдэнд байхгүй бөгөөд дур мэдэн олборлолтын үйл ажиллагаа явуулж байгааг харахад тэдэнд хууль огт хамаагүй гэлтэй. Тамсаг булагаас өдөртөө л 1000 баррель нефть олборлож, хил гаргадаг тус компани 56 цооног ухаж, 30-40 тонны даацтай 50, 60 машин өдөр шөнөгүй энэ нефтийг зөөдөг байна. Энд албан бус мэдээгээр 2000-3000 хятад ажилчин ажиллуулдаг бөгөөд тэднийг очиход 200 хятад ажилчин 2 сарын хугацаагаар ээлжилж авчирдаг гэсэн мэдээ өгсөн байна. Энэ нь огт худал мэдээлэл бөгөөд тэнд байгаа хятад ажилчид 6 сараас 6 жил хүртэл хууль бусаар суурьшсан байдаг ажээ. Энд Монголын талыг төлөөлж Октябрь хэмээх засгийн засгийн төлөөлөгч ажилладаг хэрнээ энд болж байгаа хууль бус үйл ажиллагааны талаар мэдэгддэггүй юмуу эсвэл, удирдлагууд нь мэдсэн хэрнээ мээдэгүй царайлаад байгаа эсэх нь тодорхойгүй.
Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд үйл ажиллагаа явуулж байгаа бас нэг компани бол Цайрт Минерал ХХК байсан гэнэ. Тус компани 49 хувийн Монголын, 51 хувийн Хятадын хөрөнгө оруулалттай компани ажээ. Гэтэл судлаад үзэхэд эндээс ордог тэр их орлого зөвхөн хувь хүмүүсийн халаас руу урсаад байгаа аж. Тухайлбал, Хятадын талын засгийн газраас 51 хувийг нь эзэмшин орлого нь засгийн газартаа бүрэн бүтнээрээ очдог бол, 49 хувийн Монголын талын орлого Хосбаяр тэргүүтэй тус компаний Захиралын зөвлөл гэгчбүлэг хүмүүсийн халаас руу ордог бололтой. Цайрт Минерал ХХК нь 1 сая тонн цайрын хүдэр олборлох ордтой бөгөөд мөн тэр хавьд 60 сая тонн төмөрийн ордтой уурхай байгааг тэд ихэд чармайн нууж байгаа бололтой. 70 тонны даацтай 50-70 хүнд даацын машин сард 5-7 удаа явж олборлоосн цайраа гадагш зөөдөг байна. Тэнд мөн Монгол ажилчдын тоо бага. Тийм атлаа байнгын дарамт, хавчлаган дунд ажиллдаг нь харагдсан гэнэ. Тухайлбал, Тус компани дээр хурал хийхэд ганц ч үг ган хийхгүй байсан ажилчид хурлаас гарав уу үгүй юу л Монголын үндэсний фронт хөдөлгөөнүүдийн нэгдэлийн төлөөлөгчдийг мессежээр булж, авч амжихгүй шахам дуудлага ирж байсан тухай мэдэгдсэн.
Монголын үндэсний фронт хөдөлгөөнүүдийн нэгдэлийн төлөөлөгчид энэ асуудлыг дээш нь мэдэгдэхээр бэлдээд байгаа. Ямартай ч Монголын ар түмний эрх ашигт тохирсон хариу хүлээн авч, асуудлыг шийдүүлнэ гэдэгтээ итгэлтэй байгаа гэсэн.
/Оллоо.МН/
Б.Ц