Хураангуй бичгийг төрийн бичиг болгоно

Уйгаржин монгол бичгийн 29 үсгийг хураангуйлан 13 үсэг болгосон бөгөөд хүний ярьж буйтай зэрэгцэн бичихүйц хурдыг шингээсэн хялбар бичиг аж. Монгол хураангуй бичгийг зохиох гэж тэрээр арав гаруй жилийг зарцуулсан байна. Монгол хураангуй бичиг нь таталган бичиг дээр үндэслэн босоо бичгийг хэвтээ байдлаар нар зөв бичих юм байна. Энэхүү хураангуй бичгийг өнөө үед нэн тохиоромжтой хэмээн зохиогч тайлбарлаж байсан бөгөөд компьютерт бичихэд зориулагдсан гэлээ.

Монгол хураангуй бичгийн зохиогч Ц. Эрдэмтээс энэхүү бичгийн талаар тодруулсан юм.үideo1Хураангуй бичгийг нийтээр хэрэглэх, төрийн бичиг болгох гэж зорьж байгаа аж. Монголчуудын уламжлал, хувь заяаг босоо байхаар илтгэсэн уйгаржин монгол бичгийг орчин үеийн хөгжилд дэвшилд ойртуулан хэвтээ хэлбэрт шилжүүлээд байгаа нь энэ юм. Хураангуй бичгийг хэлбэрт баригдахгүй хэвтээ босоо янзаар бичих бүрэн боломжтой юм байна.

Т.Од /olloo mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button