Оросууд Тавантолгойн төлөө зөрчилдөж эхэлжээ

Тэр тусмаа хойд хөршийнхөн илүүтэй сонирхол хандуулж байгаа сурагтай. Үүний нэг илрэл нь саяхан Оросын хувийн гурван компани нэгдэж, консерциум байгуулан Тавантолгойд хөрөнгө оруулах сонирхолтой буйгаа илэрхийлсэн явдал. Северсталь, Реново, Базовый элемент компаниуд хамтран албан ёсоор консерциум байгуулснаа зарласан. Консерциумынхан Монголын Тавантолгойн төсөл дээр хамтран ажиллах болно хэмээсэн тухай Оросын нөлөө бүхий агентлагийн мэдээлснийг манай сонин өмнө нь уламжилж байсан билээ.

Харин Оросын удирдлагын зүгээс нэлээд тактиктай арга хэмжээ авч байгаа тухай сүүлийн үед тус орны хэвлэлүүдэд бичиж эхэлжээ. Монголын Тавантолгойд хувийн компаниуд бус улсын мэдэлд байдаг компаниуд хөрөнгө оруулах нь зүйтэй гэж Кремль үзсэн гэнэ. Зарим хэвлэлд мэдээлснээс үзвэл Оросын төмөр зам, Внешторг банк, Юнизарубежгео компани хамтран консерциум байгуулсан байна. Эд бүгд улсын мэдлийн компани. Тавантолгойд хөрөнгө оруулах сонирхолтой хувийн консерциумын хажуугаар улсынх зүтгэх болсон нь нэлээд зөрчил үүсгэж байгаа тухай Оросын дотоодын хэвлэлүүд бичиж байна. Хувийн компаниуд нь мөнгө ихтэй, улсын мэдлийнх нь эрх мэдэл, судалгаа материал ихтэй давуу талаа ашиглан өрсөлдөж байгаа гэжээ.

Харин Оросын төр, засгийнхан Монголын урд хэсэгт байрлах Тавантолгойн ордод хөрөнгө оруулахаар бол улсын мэдлийн консерциумыг дэмжих нь цаашдын харилцаанд чухал гэж үзэж буй гэнэ.

Ардын эрх сонин 238 /516/
С.Номин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button