Н.Дэмбэрэл өөрийгөө буруугүй хэмээв

Уг нийтлэлийн талаар Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албаны дарга Н.Дэмбэрэл өчигдөр хэвлэлийн бага хурал хийлгэсэн. Тэрбээр дээрх нийтлэлийг ор үндэсгүй гэж мэдэгдээд захиалагч нь хэн болохыг зарлав. Учир нь уг сонин Монгол шуудан компанийн Улаанбаатар хот дахь шуудангийн салбараар үнэгүй тараагдсан аж. Энэ талаар тодруулахад нь М.Ганзориг 210 мянган төгрөг төлж 3500 ширхэг сонин тараалгасан гэж хариу мэдэгдсэн юм байна. Түүнчлэн М.Ганзориг урьд нь АН-ын хэвлэлийн албаны дарга байсан. Одоо Мон Медиа компани буюу улстөр судлаач С.Эрдэнэтуултай хамтран ажилладаг хэмээн Н.Дэмбэрэл мэдэгдэж байлаа. Түүнээс М.Ганзориг ҮШН-ын хэвлэлийн албаны дарга биз дээ. Ингэхээр Засгийн газар дотор үйл ойлголцох байдал үүсчихсэн гэж ойлгож болохуу гэж асуухад М.Ганзориг ҮШН-ын гишүүн юм билээ. Ер нь захиалагч нь тодрох байлгүй хэмээн хариулсан. Харин МАХН-ын Удирдах зөвлөлөөс өөрийг нь огцруулах шийд гаргасан эсэхийг тодруулахад Би Удирдах зөвлөлийн хуралд суудаггүй. Тэгэхээр миний тухай ярьсан эсэхийг мэдэхгүй гэж байлаа.

(Нийгмийн толь 032/124)
Ч.Нар

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button