Б.Жаргалсайхан Бид удахгүй дэлхийд алдартай АPPLE-ийг монголчууддаа хүргэнэ

Энэ бүх амжилтынх нь зах зухаас хөөрөлдөхөөр тус компанийн компанийн дэд захирал Б.Жаргалсайхантай уулзлаа.

-Танайхан удахгүй 10 жилийн ойгоо тэмдэглэх гэж байгаа гэнэ. Үүх түүх ярихын өмнө таныг энэ компанитай хувь заяагаа холбоод хэр удаж буйг тань сонирхож болох уу?
– Би M-Cи-Эс Интернэйшнл компанид ажилд ороод нэг жилийн дараа М-Си-Эс Электроникс анх байгуулагдахад нь очсон. Нийтдээ М-Си-Эс группт 11 дэх жилдээ ажиллаж байна.

-Үүсгэн байгуулагчдын нэг гэсэн үг үү?
-Үүсгэн байгуулагч ч биш л дээ. Харин анхдагчуудынх нь нэг бол яах аргагүй мөн. Намайг анх ажилд ороход М-Си-Эс Интернэйшнл төслийн судалгаа хийдэг, зөвлөгөө өгдөг компани байсан. Зарим төслийн хүрээнд зарим нэг тоног төхөөрөмж нийлүүлэх шаардлага гарч ирдэг байсан юм билээ. Тиймээс компьютерийн тоног төхөөрөмж нийлүүлдэг, засвар үйлчилгээ хийдэг багтай болохоор хэдэн хүн ажилд авсны нэг нь би. Анх маш цөөн хүнтэй нэг жижиг баг л байсан юм. Түүнээс хойш нэг жилийн дараа тусдаа компани болж бие даан ажиллаж эхэлсэн.

-10 жилийн өмнө монголчуудын хувьд мэдээллийн технологи тийм ч танил байгаагүй. Цөөн зарим байгууллага компьютер ашигладаг байсныг эс тооцвол. Энэ үед шинэ бизнес эхлээд амжилт олно гэдэгтээ хэр итгэлтэй байсан бол?
-Тэр үед монголчуудад сүлжээ, интернэт мэтийн компьютерийн гол хэрэглээнүүд нэвтрээгүй, тэр талын ойлголт маруухан байсан нь үнэн. Компьютерийн хэрэглээ ч бага. Зарим байгууллага санхүү бүртгэл, бичиг хэргийн ажилдаа л хэрэглэх төдий л байсан. Гэхдээ бидний хэн маань ч манай компани зогсолтгүй урагшилж, мэдээллийн технологийн бүх салбарт хүчтэй нэвтэрч өргөн хэрэглээ болно гэдэгт итгэлтэй байсан л даа.

-Тэр үед тавьсан зорилгодоо та нар хүрсэн үү?
-Зорилго бол маш амжилттай биелсэн. Арван жилийн өмнө бид зөвхөн компьютер, түүний тоног төхөөрөмж худалдаа үйлчилгээ л хийж байсан бол одоо манай бараа бүтээгдэхүүний цар хүрээ өргөжиж, мэдээлэл, холбооны технологийн нэгдсэн шийдэл, цогц үйлчилгээг үзүүлдэг, энэ зах зээлдээ тэргүүлэгч болж чадсан. Манай компаниас Монголын хэрэглэгчид дэлхийд танигдсан, өндөр чанартай компьютерийн тоног төхөөрөмжийг албан ёсны баталгаат үйлчилгээтэй нь худалдан авах бололцоотой. Мөн бид интернэт, программ хангамж, сүлжээний цогц үйлчилгээг хэрэглэгчдэдээ хүргэж чадаж байна.

-Танайх одоо хэчнээн хүнтэй вэ?
-Одоогоор нийтдээ 130 гаруй ажиллагсадтай.

-Салбар нэгж олонтой юу?
-Бизнесийн үндсэн гурван газартай. Компьютер, оффисийн тоног төхөөрөмжийн хэлтэс, Интернэт өгөгдлийн холбооны хэлтэс, Систем интеграцчилал төслийн Хэлтэс.

-Одоо бол танайх монголчуудын компьютерийн хэрэглээний нэлээдгүй хувийг хангадаг болсон. Аль болохоор чанартай, дэлхийнтүвшний бараа бүтээгдэхүүнээр хангахын тулд гадаад дахь түншээ зөв сонгох шаардлага тулгардаг байх?
– Бид анхнаасаа дэлхийд чанараараа танигдсан брэнд бүтээгдэхүүнүүдийг монголчууддаа хүргэе гэж зорьсон. Үүний тулд том компаниудын албан ёсны төлөөлөгч болж найдвартай сэлбэг хэрэгсэл, үйлчилгээгээр хангах боломжийг судлаж үзээд хамгийн анх Packard Bell компьютерийг борлуулж эхэлсэн. Packard Bell-ийг сүүлдээ Японы NEC компани худалдаж авсан бөгөөд одоо ч бид NEC компанийн албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байгаа. Манай компани одоо дэлхийд борлуулалтаараа тэргүүлдэг Canon, Dell, HP, Logitech, Oracle, Intel, CISCO, D-Link гэх мэт олон компанийн албан ёсны борлуулагчаар ажиллаж байна.

-Дэлхийд танигдсан брэндийг эх орондоо нутагшуулах албан ёсны эрхийг авахад хэр өндөр шалгууртай вэ?
-Ийм том компаниуд бараа бүтээгдэхүүнээ чанартай үйлчилгээний хамт хэрэглэгчдэд хүргэхийн тулд албан ёсны төлөөлөгч болгох түншээ их өндөр шалгуураар сонгодог. Албан ёсны төлөөлөгч байхын тулд юуны өмнө мэргэшсэн боловсон хүчин сайтай, санхүүгийн чадавхитай, материаллаг бааз сайтай байх шаардлагатай. Дээр нь тухайн компаниудын сертификат бүхий инженерүүдээс бүрдсэн албан ёсны засварын төвтэй байх шаардлага тавьдаг. Мөн боловсон хүчнээ тухайн компанийн сургалтад жил бүр тогтмол хамруулах ёстой.

-Ийм олон шалгуурыг нэг бүрчлэн биелүүлэх хэрэгтэй байдаг юм бол заавал албан ёсны төлөөлөгчийн эрх авах хэрэгтэй гэж үү. Тэртээ тэргүй худалдаж байгаа барааг нь бөөнөөр оруулж ирээд зарж болно биз дээ?
– Мэдээллийн технологийн тоног төхөөрөмжүүд нь мэргэжлийн боловсон хүчний үйлчилгээ шаарддаг онцгой бараа. Албан ёсны төлөөлөгч болохгүйгээр мэргэжлийн зөвлөгөө, найдвартай засвар үйлчилгээ, баталгаатай оргиналь сэлбэг хэрэгслээр хөнгөн шуурхай хангах ямар ч боломжгүй. Иймд албан ёсны төлөөлөгч биш газраас брэнд бүтээгдэхүүн авсан хэрэглэгч сонголтоо зөв хийх, мэргэжлийн зөвлөгөө авах болон найдвартай засвар үйлчилгээ хийлгэх боломжгүй.

-Нэгэнт танайх Dell ч юм уу, дэлхийд нэртэй компанийн нэрийн өмнөөс энд ажиллах учраас аливаа үйлчилгээний чанар ч дэлхийн хэмжээнийх байх учиртай биз. Ингэж ажиллах боловсон хүчнийг тухайн компани бэлтгэж өгөх үү?
-Хамтран ажиллах гэрээнд боловсон хүчнээ сургаж дадлагажуулах болон сертификатжуулах асуудал тодорхой тусгагдсан байдаг. Жишээ нь DELL гэхэд л жил бүр хамгийн багадаа хоёроос доошгүй хүн сургалтад явуулж хамруулахыг шаарддаг бөгөөд мэргэжилтэн нь жилд хоёр удаа ирж сургалт хийдэг.

-Танай компани өнгөрсөн жил ямар бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ шинээр хүргэв. Нууц биш бол энэ жил ямар барааг шинээр хүргэх гэж байна?
-Өнгөрсөн жил бид Logitech компанийн үйлдвэрлэдэг компьютерийн туслах төхөөрөмжүүд, Samsung компанийн лазер принтерүүд болон LCD дэлгэц, ZEBRA компанийн үйлдвэрлэдэг пластик карт хэвлэх төхөөрөмжүүдийг албан ёсоор оруулж ирэн хэрэглэгчэддээ хүргэсэн. Энэ жил бид алдарт APPLE компанийн Macintosh болон iPOD брэндийн бүтээгдэхүүнүүдийг Монголд анх удаа албан ёсоор оруулж ирэхээр төлөвлөж байгаа. Түүнчлэн дэлхийн зах зээл дээр зөөврийн компьютерийн хэрэглээ эрс өсч байгаатай холбогдуулан UNIQ брэндийн хямд үнэтэй, өндөр чанартай зөөврийн компьютеруудыг монголчуудын хэрэглээ болгохыг зорьж байна. Түүнээс гадна өөр олон янзын бараа үйлчилгээгээр сюрприз барихаар төлөвлөөд байгаа.

Өнөөдөр сонин 2007 оны 2 дугаар сар 7
Н.ОЧ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button