Авилгатай тэмцэх газар албан байртай боллоо

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг үндэслэн Засгийн газраас тогтоол гаргаж, Авилгатай тэмцэх газрыг ажил үүргээ явуулах албан байртай болгох шийдвэр гаргав.
Батлан хамгаалах яамны Шувуун саарал төрийн өмчит үйлдвэрийн газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй барилгын А хэсгийг Авилгатай тэмцэх газарт шилжүүлэхээр болов. Тус газрын Б хэсэгт Ерөнхийлөгчийн Тамгын газрын Үндэсний хөгжлийн хүрээлэн, ҮАБЗ-ийн Стратегийн судалгааны хүрээлэнг шилжүүлэн байрлуулахаар тогтлоо.

Монгол Улсын хуулийн он дараалсан эмхэтгэл хэвлүүлнэ
Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн арга хэмжээний хүрээнд 1206-2006 оны хоорондхи он дараалсан хуулийн эмхэтгэл болон одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Монгол Улсын хуулиудыг эмхэтгэн хэвлэх тухай асуудлыг хэлэлцлээ.
Засгийн газрын гишүүд энэ талаар хэлэлцэн, Засгийн газраас тогтоол гаргахаар болов. Уг ажлыг хэвлэх, түгээх, олон нийтэд тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Д.Одбаярт даалгалаа. Хуулийн эмхэтгэлтэй холбогдон гарах зардлыг Засгийн газрын нөец хөрөнгөөс санхүүжүүлэх юм.

Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн ажлын хүрээнд он дараалж, түүхчилсэн хуулийн 14 боть цуврал гаргана. Мөн хүчин төгөлдөр мөрдөж байгаа Монгол Улсын хуулийн талаарх дөрвөн боть цувралыг хэвлүүлэхээр төлөвлөөд байна. Засгийн газрын 2006 оны 57 дугаар тогтоолд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгахдаа, дээрх хуулиудын эмхэтгэл ботийг бэлтгэж, хэвлэн гаргах ажлыг хийж гүйцэтгэхээр заасан билээ. Мөн 2006 оны Засгийн газрын хуралдаанаар ч хуулийн эмхэтгэл хэвлэн гаргах тухай асуудлыг хэлэлцэн дэмжиж байсан юм.
Монгол Улсын хуулиудын эмхэтгэлд орох эрх зүйн актын судалгаагаар 1206 оноос 2006 оны тавдугаар сарын 12 хүртэл 3658 хууль болон бусад эрх зүйн акт үйлчилж байжээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

Ардын эрх сонин 27 /559/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button