Дөргөний усан цахилгаан станц асуудал босгож мэдэхээр байна

Дөргөний усан цахилгаан станцыг найдвартай гэж үзэх баталгаа алга хэмээн Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас хийсэн Дөргөний усан цахилгаан станц төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний зөвлөмжийг хэрэгжүүлэх арга зам сэдэвт уулзалт ярилцлагын үеэр албаныхан мэдэгдлээ. Уулзалт ярилцлагад Түлш эрчим хүчний яам, Байгаль орчны яам, Сангийн яам, Ус цаг уурын хүрээлэнгийн холбогдох албаны хүмүүс оролцов.
Ховд аймгийн Дөргөн сумын Чоно харайхын голд барьж буй Дөргөний усан цахилгаан станц ашиглалтад орсноор баруун гурван аймаг эрчим хүчний найдвартай эх үүсвэрт холбогдоно гэж үзэж буй. Гэвч нэгийг хийх гээд нөгөөг сүйтгэж, нүд хуурдаг монгол араншингаас болж Дөргөний усан цахилгаан станц ашиглалтад ороход найдвартай ажиллах баталгаа хомсджээ. Ус цаг уурын хүрээлэнгийн ус судлалын секторын эрхлэгч Г.Даваагийн тайлбарласнаар Усан цахилгаан станц барьж буй газрын өндөржилтийн хэмжээ зураг төсөлд тусгагдсан судлаачдын дүгнэлт хоёр зөрүүтэй байгаа аж.

Өндөржилтийн хэмжээ алдагдахад голын экосистемд эргээд хохирол учруулах аюултай байдаг гэнэ. Мөн загас өнгөрүүлэх баигууламжийн анхны зураг төсөл өөрчлөгдсөн байна. Шалтгааныг нь Түлш эрчим хүчний яамны холбогдох албаны хүн Анхны зураг төсөлд тусгагдсанаар загас өнгөрүүлэх байгууламжийг баръя гэтэл уг газар элстэй байсан учраас өөрчлөхөөс аргагүй болсон гэдэг тайлбарыг хийсэн юм. Энэ тохиолдолд хуульд зааснаар байгальд орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг дахин хийх шаардлагатай. Гэвч хийгээгүй. Тэр байтугай байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг боловсруулан тодорхой ажлыг цаг хугацаа заан хариуцах эзэнтэйгээр зааж өгсөн ч харамсалтай нь ажил хэрэг болоогүй байна.

Энэ бүхнийг Байгаль орчны яам, Түлш эрчим хүчний яам, Дэлхийн байгаль хамгаалах сангийн мэргэжилтнүүд хөрөнгийн эх үүсвэртэй холбон тайлбарласан ч Сангийн яамны эрхэм Манайд Дөргөний усан цахилгаан станцтай холбоотой хөрөнгө мөнгийг шийдээд өг гэсэн бичиг цаас ирээгүй. Байгаль орчны яамнаас өнгөрсөн хавар Бороо оруулах хэрэгтэй байна. Худаг гаргахад зориулж 400 сая төгрөг , байгаль хамгаалагчийг унаатай болгох хэрэгтэй байгаа тул түүнд зарцуулагдах хөрөнгийн эх үүсвэрийг өгнө үү гэсэн асуудлыг л тавьсан. Тэр бүгдийнх нь хөрөнгийг бид төсөвт нь суулгаж байсан. Ер нь ч тэгээд манай яамдууд уялдаа холбоогүй ажилладгийн жишээ энэ гэж хэлсэн юм.

Ардын эрх сонин 27 /559/
Г.Байгал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button