Хэрэглэгчид хэдий болтол ченжүүдийн аманд багтах вэ?

Шатахууны үнэ хямдарч, нэмүү өртөгийн албан татвар буурлаа. Гэвч ходоод руу минь ордог хоол хүнсний үнэ бахь байдгаараа, харин ч бүр зарим нь цөөн төгрөгөөр нэмэгдчихэж. Ялангуяа импортоор орж ирж буй хүнсний барааны үнэ цагаан cap ойртох тусам л нэмэгдээд байгаа билээ. Хүчит шонхор, Бөмбөгөр захуудад элсэн чихэр 50, будаа 20-30 төгрөгөөр өсчээ. Ченжүүдийн тайлбарлаж буйгаар цагаан будаа, элсэн чихрийг цаанаас нь л үнэтэй оруулж ирж буй юм байх. Урьд өмнө нь шатахуунаар түрий барьдаг байсан тэд энэ удаад цаад түншдээ бурууг өгөв. Импортоор оруулж ирж буй эдгээр бараа бүтээгдэхүүн цаанаа ямархуу ханштай байгааг хэрэглэгчид мэдэхгүй болохоор ченжүүд үүнийг дэндүү овжноор ашиглан хэтэвчин дэх хэдийгээ өсгөх болов. Импортоор оруулж ирж буй бараа бүтээгдэхүүний үнийг хэчнээн төгрөгөөр нэмэх, хасахыг зөвхөн ченжүүд л мэдэх болохоор тэдний ийн аяглахыг буруутгаж боломгүй. Учир нь албаны хүмүүсийн ярьснаар бол зах зээлийн нийгэмд бараа бүтээгдэхүүнээ хэдээр үнэлж, хэдээр зарах нь тэдний эрх юм байх. Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагууд байвч тэд ченжүүдийн эрх мэдлийг хязгаарлаж чадахгүй гэдгээ нуугаагүй.

Уг нь хөөрхий ченжүүд маань хэрэглэгчдэдээ аль болохоор хямд үйлчилгээ үзүүлэхийг оролддог юм байна л даа. Гэтэл шунал нь дийлээд болдоггүй юм байх. Цаанаа л нэмчихлээ, бид үнэндээ маш бага ашиг олдог шүү дээ хэмээн өөрсдийгөө зөвтгөн тэд иймэрхүү өрөвдөлтэй үгийг амнаасаа унагаж суухаас нь харвал бензин хямдарч, татвар буурах нь тэдэнд огтхон ч хамаагүй бололтой. Монголын ченжүүд хэрэглэгчдийгээ хулхидах башир арга олонтой. Яаж ийгээд ядах юмгүй шалгаан олоод тоочино. Гэтэл үнэн хэрэгтээ харин ч цаанаасаа бараагаа хямдхан үнээр татаж, монголчууддаа үнийг нь хөөргөдөн зарж овоо хэдэн мөнгө унагаж буй ч юм бил үү. Түүнийг нь мэдэхийн аргагүй болохоор хэлсэн үгэнд нь итгэхээс ч өөр аргагүй. Нэмэхийг л мэдэхээс хасаж чаддаггүй ченжүүдийн хэлсэн үнийг хаан гэх гоё нэрэнд хууртагдан боолчлогдох хэрэглэгчид дагахгүй гээд ч яалтай. Өөрсдөө будаа, элсэн чихэр үйлдвэрлэж чадахгүйгээс хойш. Тиймдээ ч Монголын хэрэглэгчид ченжүүдийн аманд багтаж амьдардаг биз. Хэрэв шатахууны ханш болон нэмүү өртөгийн албан татвар өссөн бол тэд ямар хурдан шуурхай бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэх байсан нь ойлгомжтой. Баяр болохоор л бараа бүтээгдэхүүнийхээ үнийг ямар ч шалтгаангүйгээр өсгөдөг Монголын ченжүүд зах зээлийн нийгмийн уян хатан чанарын талаар ямар ч ойлголтгүй гэвэл төдийлөн дэгсдэхгүй. Cap шинээр үнэ нь тэнгэрт хаддаг хүнсний зүйл бол мах.

Тавьсан ууцаараа бэл бэнчингээ харуулахыг чухалчилдаг монголчуудын энэ атаархуу зан махны ченжүүдийн идэш болдог нь нууц биш. Тиймээс ч захуудад зарж буй махны ханш 150-250 төгрөгөөр нэмэгдсэн байлаа. Cap шинэ гараад махны үнэ өснө гэж Бөмбөгөр захын махны худалдагч Б.Нарангэрэл ярьсан юм. Түүний хэлснээр махны бөөний үнэ нь 150-250 төгрөгөөр өссөн болохоор жижиглэнгийн үнийг нэмэхээс өөр аргагүйд хүрсэн бололтой. Хэдийгээр малын тоо толгой өссөн ч энэ нь махны үнэд нөлөөлөхгүй гэдэг нь ченжүүдийн яриагаар нотлогдох. Бензин шатахуун буурч, татвар багассан гээд энэ нь махны ханшид нөлөөлөхгүй гэдгээ ченжүүд ил шулуухан хэлсэн. Уг нь малынхаа махыг машинаар л ачиж ирдэг баймаар. Яагаад өмнө нь шатахуун руу бурууг өгдөг байсныг асуухад шатахуунаас хамаардаггүй шүү дээ хэмээн ичих ч үгүй хариулсан. Тэгэхээр шатахуун буурлаа, татвар багаслаа, хэтэвчин дэх хэдэд маань хэмнэлт гарах нь гэж горьдоод ч хэрэггүй нь ээ.

Ардын эрх сонин 27 /559/
Ж.Эрхэс

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button