Хөхний хорт хавдраас яаж сэргийлэх вэ?
-Хөхний товчноос шингэн зүйл ялгарах нь юутай холбоотой вэ?
-Хэрэв хөхөөр хооллодоггүй л бол ялгарал гарах учиргүй. Иймд ямар нэгэн эвгүй шинж тэмдэг байж болох тул эмчид яаралтай үзүүл.
Сарын тэмдэг дөхөх үед хөх учиргүй хавагнаж, өвдөлт өгдөг. Энэ ямар учиртай вэ?
-Сүүн булчирхайн эд эс хавагнасаар хөхөнд тааламжгүй мэдрэмж үүсэх нь бий. Энэ бол физиологийн хэвийн процесс. Үүнийг эмчлэх боломжгүй ч өвдөлтийг намжаах эсвэл бүрмөсөн арилгахын тулд зарим арга хэмжээ хэрэглээд үз.
-Шингэн зүйлийн хэмжээг багасгах
-Цай, кофе, коланы хэрэглээг хязгаарлах, кофеин агуулсан эм уух, шоколад хэрэглэхээс татгалзах
-Давс бага хэрэглэх, тамхи татахгүй байх /никотин цочроох нөлөө үзүүлдэг/
-Өвдөлт намдахгүй бол өвчин намдаах эм хэрэглэж болно.
Хань