Косметик хагалгаа бүр амжилттай болдоггүй

Үүнээс үзэхэд, хөх томруулах косметик мэс ажилбар хийлгэсэн эмэгтэйчүүдийн дунд амиа егүүтгэх явдал харьцангуй их байдаг гэнэ.
Эрдэмтэд хөх томруулах мэс ажилбарт орсон гурван мянга гаруй эмэгтэйчүүдэд судалгаа хийхэд энэ бүлэгт амиа егүүтгэх хувь дундаж үзүүлэлтээс гурав дахин их байжээ. Учир шалтгаан янз бүр байх нь тодорхой. Гэхдээ төгөлдөр гоо сайхныг хэт шүтэн бишрэх, мөрөөдөн хүсэмжлэх, улмаар үр дагаварт нь сэтгэл гонсгор үлддэг эмэгтэйчүүдийн дунд стресс, депресст орох, сэтгэл гүн хямрах, гарц мухардах, өөртөө итгэлгүй болох, гутранги байдалд эзэмдүүлэх үзүүлэлт нь өндөр байдаг аж. Зөвхөн хөх томруулах төдийгүй нүүрний косметик ажилбар хийлгэсэн эмэгтэйчүүдийн дунд ч ийм явдал байдаг. Учир нь аливаа мэс ажилбар нь эрсдэлтэй зүйл. Тухайлбал хөөрхөн шөнтгөр хамартай болох гэсэн биш огт эсрэг үр дүнд хүрч мэднэ. Зовхио татуулах гээд аньсагаа нээж хааж чадахаа больсон тохиолдол зөндөө бий. Шүүх сэргийлэхээр хохирлоо тогтоож, нэхэмжлэлээ авах хүч чадал хүн бүрт байдаггүй. Ийм нөхцөл байдалд тохирсон эмэгтэй хямрахаас өөр яахав. Байгаль хүн бүрийг адилгүй, зөвхөн өөрт Тохирсон онцлогтой заяасныг бүү мартаарай. Хэрэв үнэхээр царай төрх, бие галбирынхаа ямар нэг зүйлийг өөрчлөхөөс аргагүйд хүрвэл учирч болох эрсдлийг тооцох, хэрхэн хандах, бэлтгэлтэй байх талаар эхлээд сэтгэл зүйчтэй зөвлөөрэй.

Хань

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button