Та гадаадын хүнтэй гэр бүл болохыг хүсэж байна уу?

Америк, япон хүнтэй гэрлэсэн гэхэд хэн ч гайхахаа больсон. Тэр бүү хэл хаа холын, бөглүү улсад ч хүүхнүүд маань байх л юм. Хэнтэйгээ суух нь хүний эрх мөн ч бодууштай зүйл их бий. Наад зах нь тус орны хууль журам, эмэгтэйчүүдэд хандах хандлага, гэр бүлийн харьцаа, онцлогийг мэдэж судлууштай. Харийн оронд өөрөө өөртөө л эзэн болохгүй бол гүйгээд очих, гомдлоо тоочих ойр дотны хүмүүс байхгүйг ямагт санаж яваарай. Иймд бяцхан зөвлөмж сонордуулъя.

1. Гэр бүлийн гэрээ, хэлцлийг анхааралтай унш. /хөгжингүй орнуудад заавал гэрээ байгуулдаг / шаардлагатай бол орчуулагч хүс.
2. Эд хөрөнгө, үүрэг хариуцлага хүлээсэн гэрээнд хайнга хандаж ер болохгүй. Гарын үсэг зурах гэж бүү яар өөрт хохиролтой зүйлд гарын үсэг зурчихвал хожим нь /тааламжгүй нөхцөл байдал үүсвэл/ эргэж буцах ямар ч боломжгүйг мартуузай.
3. Өөрийн шаардлагыг ч сайтар тодруул. Хэрэв нөхөр чинь цалингаа бүрэн авчирч өгөхийг хүсвэл энэ тухайгаа гэрээнд тусга. Гэр бүлийн харьцаа ямар байх, аж ахуйгаа хэн хөтлөх, хүүхдийн асуудал гэх мэтийн аар саар зүйлийг ч гэрээнд тусгадаг.
4. Тус оронд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалдаг байгууллага байдаг эсэхийг сонирх, судал. Хөгжингүй орнуудад бол олон байдаг. Тэдэнтэй үерх, нийгмийн идэвхтэй бай. Түгжигдмэл амьдралаас зайлсхий.
5. Гэрийн мухар сахих тийм таатай зүйл биш. өөрт тохирсон ажил хий. Хэл, боловсролоо ямагт дээшлүүл. Цовоо цолгин эхнэр ямар ч нөхрийн хайр хүндэтгэлийг хүлээдэг.
6. Хэрэв гэр бүлийн харьцаа мухардмал байдалд орох, хүнд асуудал тулгарвал элчин, консулын газар хандаж туслалцаа аваарай.
Хөгжингүй орнуудад бол эмэгтэйчүүдийн аж байдал гайгүй байна. Харин араб, латин америк зэрэг эмэгтэйчүүдийн эрх хязгаарлагдмал байдаг орнууд руу зүглэхгүй байхыг хүүхнүүддээ сануулъя.

Хань

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button