Тохиромжгүй гутал эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг
Хөлийн ул хавтгай болох шинж тэмдэг
-Улаар өвдөх
-Бүсэлхий, шилбээр шархирч өвдөх
-Үдэш, орой хавантаж өглөө нь буудаг. Хэрэв эдгээр шинж тэмдэг илэрхий байвал мэргэжлийн эмчид үзүүлээрэй. Хөлийн улын хавтгайрал архагшвал артроз, остеохондроз мэтийн үе мөчний үрэвсэл, өвчлөлд хүргэх боломжтой. Тиймээс хөлийн уландаа анхаарал тавьж, урьдчилан сэргийлэх нь чухал.
-Эмчийн зөвлөснөөр хөлийн уланд зориулсан тусгай дасгалыг өдөрт 2-3 удаа хийнэ
-Өдөр бүр хөлөө бүлээн усанд / усны хэм 35-36°С/дүрэх, иллэг хийх нь нэн тустай. Эдгээр эмчилгээ нь цусан хангамжийг сайжруулж, булчинг эрчимжүүлдэг. Спортоор хичээллэх, / ялангуяа сэлэлт/ хөлд эвтэйхэн гутал өмсөх
-Зун, амралтын цагт зүлэг ногоон дээгүүр хөл нүцгэн явах нь маш сайн эмчилгээ болдог. Хөлийн ул зөв хэлбэршихэд гутал маш их үүрэг рольтой нь тодорхой.
-Гутал өмсөж үзэхдээ хоёр хөлөнд яв цав тохирч байхад анхаар. Хаана нь ч барьж үрэхгүй, хэт бариу эсвэл чөлөөтэй байх ёсгүй.
-Өдөр тутмын ажилд 4 см-ээс илүүгүй өндөртэй гутал хамгийн тохиромжтой. Учир нь биеийн жин улын дагуу жигд хуваарилагдаж, хөлийн булчин хэт ачаалалд өртдөггүй болно. Мөн үдээс, уяа, сур бүстэй янз бүрийн төрлийн гутал ч өдөр тутмын өмсгөлд тохиромжтой.
-Хошуу нь хэт нарийн, өндөр өсгийтэй сүүлийн үеийн загварын гутал, туфль нь цусан хангамжийг алдагдуулж, улны байгалийн уян хатан чанар, хөдөлгөөнийг эрс хязгаарладаг муу тал. Биеийн хүндийн төв гажуудсанаар хөл төдийгүй, нурууны цэх байдал, дотор эрхтэн, ялангуяа бага аарцгийн эрхтэнд сөргөөр нөлөөлдөг.
-Ялангуяа хүүхдэд бариу, тохиромжгүй гутал нь хор уршиг ихтэй. Өсөж буй хүүхдийн хөлийн ул амархан эв хавгүй болдог гэмтэй.
-Эцэг эхийн аль нэг нь хавтгай ултай бол хүүхдэд дамжиж, удамших боломжтой байдаг.
-Хэт бариугаас гадна гутал холхигнох, чөлөөтэй байх ёсгүй. Энэ нь хөлд эвэр ургах, үрэгдэж улайхад нөлөөлнө.
-Гутлыг улиралд тохируулан ав. Зун хөл жаахан хөөдөг тул тэр онцлогийг харгалзан үзэх хэрэгтэй. Өвөл давхар оймс өмсөх шаардлага гардагийг мартуузай.
Хань