Архи уух үедээ өөх, тос их идвэл согтдоггүй гэж үнэн үү?
Шартах бүр олон янз. Орой спиртийн ямар төрлийн ундаа уусан, ямар даруулга хэрэглэсэн зэрэг шалтгаалах хүчин зүйл багагүй бий.
Шампанск хэтрүүлэн уух эсвэл архи балгасны дараахь толгой өвдөлт хоорондоо адилгүй байх жишээтэй. Мөн архи, виски, конъякийн шарталт өөрийн онцлогтой. Бие организм бүр архийг хүлээн авах чадвар адилгүй байна. Гэхдээ ямар ч тохиолдолд архийг шарттал, босож чадахгүй болтол хэрэглэхээс зайлсхийх, сэргийлэх нь чухал юм. Ардын, практик дээр шалгарсан гээд янз бүрийн арга байдаг.
Ургамлын, амьтны гаралтай аль ч төрлийн өөх тустай, эрүүлжүүлэх үйлчилгээтэй. Согтох мэдрэмж төрөх үед хэрчим цөцгийн тос, эсвэл өөх идчих. Байдал эергээр өөрчлөгдөнө.
-50-70 гр ургамлын тос уувал архины үйлчлэлийг саармагжуулна. Эвгүй үнэрийг арилгана. Гэвч хэрэв шаардлагатай арга хэмжээ авах боломжгүй байсан, авсан ч маргааш нь толгой янгинавал яах вэ. Эмчилнэ. Гэхдээ архиар биш.
-Хэрэв толгой хүчтэй өвдвөл аспирин ууна. Хоёр ширхгийг аяга усанд уусгаад ууна.
-Өргөст хэмх, байцааны шүүс
-Өтгөн шөл нэг аяга
-Тараг, нимбэгтэй цай Харин кофе уух хэрэггүй. Кофеин сэргээх үйлчилгээтэй мэт боловч толгойг улам өвтгөж ядраадаг.
Эрүүлжүүлэх коктейль Архи их ууж шартсан үедээ түргэн эрүүлжихийг хүсвэл ургамлын тос хэдэн дусал, өндөгний шар, хоолны халбага архи, улаан, хар перц чимхийг хийгээд уугаарай.
Хань