Хүмүүсийн харьцаа хар цагаан энерги дагуулж байдаг

Шүүмжлэх. Зарим хүн хэн нэгнийхээ зан байдал, авир араншинг онцлон шүүмжилдэг. Жишээ нь Чи ёстой амиа бодсон, бэртэгчин амьтан. Хэзээ ч бусдыг бодно гэж байхгүй.
Доромжлох. Зарим улс хэн нэгийгээ төрх байдлаар нь доромжилдог. Тоглоом, шоглоомоор ч гэсэн найзынхаа бие галбир, өө согогийг бүү дайрч хэлээрэй.
Дээрэлхэх. Ухаантай хүн өөдөлж дэвжих тусам бусдыг илүү их хүндэлж харьцдаг. Гэтэл зарим нь өөрийн давуу байдлаараа далимдуулан нөгөөгөө үгүйсгэдэг. Арчаагүй гэдэг нь, Хохь чинь, заяа чинь тэр гэх мэт үгээр найз нөхрийнхөө сэтгэл рүү ус цацдаг.
Үл тоомсорлох. Хэн нэгнийг үл тоож, харилцахаас зайлсхийж, түүнийг ярихад өөр зүйл хийх. Эсвэл өөр өрөө рүү орох, телевиз үзэх, хөгжим сонсох зэрэг байдал гаргах нь туйлын бүдүүлэг зан авир юм. Найз нөхдийн харьцаа илэн далангүй, чин сэтгэлийнх байх нь зөв. Гэхдээ илэн далангүй, шударга байгаа нь тэр гэж хүнийг дайрч доромжилж хэрхэвч болохгүй. Хэрэв үнэхээр ямар нэгэн зүйл / найзын/ танд таалагдахгүй байгаа бол шүүмжлэхээс илүү бодитой туслахыг хичээ. Энэ нь үр дүнтэй. Хүний хоорондох
харьцаа бол хар, цагаан энерги дагуулж явдаг их нарийн зүйл болохыг санаарай.

Хань

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button