Сар шинэ ойртох тусам хулгай ихсэж байна

Энэ жилийн сар шинийн баяр энэ сарын 17 битүүний өдөр бөгөөд ням гаригт буюу 18-нд шинийн нэгэн.

Хаврын тэргүүн сарын шинийн нэгний энэ билэгт сайн өдөр хотол олноороо энх тунх шинэ сартай золгож идээ ундааг сөгнөн, ахас эхсээ хүндлэн дээдэлж, амар мэнд мэддэг уламжлал байдаг. Энэ баярын гол зүйл идээ шүүс тэргүүтэн бөгөөд бэлтгэлээ базааж буй ард түмэндээ бага ч гэсэн тус хүргэх үүднээс үнэ ханш тодруулсанаа хүргэж байна.

Сар шинэ-ээр овоглосон олон төрлийн үзэсгэлэн өнгөрсөн сарын сүүлээс эхлэн энд тэндгүй дэлгэгдсэн ч гэсэн үнэ ханшийн хувьд хэвэнд цутгасан тунгалаг адил байсан нь гайхалтай. Өнөөдрийн байдлаар томоохонд тооцогдох төвлөрсөн үзэсгэлэнг танилцуулвал. Цагаан идээний үзэсгэлэн Ялалтын талбай дээр, Sky худалдааны төв, хэвийн боов хавсай тэргүүтэн нь сүлжээ дэлгүүрүүд, үйлдвэр дээрээ, мах шүүс Дэнжийн мянга дахь худалдааны төвд төвөлөрсөн байна. Бэлэг сэлт бол танай хажууд байх ТYЦ-нээс эхлээд хороололын лангуу, Нарантуул-ын хөлдүү цемент дээр өрөөстэй байна. Энэ бүхнээс гол нь чанар л чухал шүү дээ. Чанарыг олохын тулд таны хэтэвчний зузаан, билгийн нүд гол үүрэг гүйцэтгэж байна.

Хэвийн боов нь үйлдвэр үйлдвэрээс хамааран өөр өөр өнгө амттай байх юм. Жилийн жилд хамгийн амттай тавгын боовыг Гандан хийдийн шар тостой боов тэргүүлдэг. Энэ нь ч уламжлал ёсоор болох биз. Ууц том жижгээсээ хамаарч 60-120 мянган төгрөгийн үнэтэй байсан. Хамгийн хямд нь төлөгний ууц / ууц гээд ширээ голлуулаад тавих ч сүүлгүй/ нь 45 мянга гэж байх юм. Аан харин ул боовны хувьд 15 ширхэгтэй хэвийн боов 7500-10500 төгрөгөөр худалдаалж байсан бөгөөд суурь еэвэн нь үнэгүй дагалдана гэж байв. Өгөөмж-архад үйлдвэрийн хэвийн боод хэдийг ч авсан суурь еэвэн дагуулахгүй гэж байсан. Амтны хувьд арай дөнгүүр нь энэ гэж худалдагчид нь цохож байсан. Хэвийн боов худалдан авах гэж буй танд л гэж хэлэхэд амталгаа гэж тавьсан боов нь тусгай боов байдаг гэнэ. Худалдан авагч таны амтлах мэдэрхүйд хамгийн сайнаар нөлөөлөх боовыг хэлтэрхий болгон хүртээж авч буй боов таны харин өнгө үзэмж төгөлдөр амт гэж харин эсрэг зүйл байгаа гэнэ шүү. Сүүлд нь идэхэд амттай хэмээн сонгож буй эрхэм худалдан авагч та хэвийн боовыг сонгохдоо үнэртэж үзэх нь хамгийн зөв шийдэл гэнэ.

Худалдааны төвүүд дээр бэлэг сэлт хамгийн өргөн дэлгэр байгаа бөгөөд хамгийн түгээмэл байгаа нь жижиг цахилгаан бараа харагдсан. Цоорхой оймос өгч түүнийг буцаан хэн нэгэнд мэдээгүй юм шиг эргэх хөдөлгүүрт оруулж байсан үе өнгөрсөн ч юм шиг. Гэхдээ л тухайн айл өөрийн үр хүүхэд, эцэг эхдээ чанар дагуулж үнэ хайрлахгүй бэлэг бэлдэж, харин бусдад / хамаатан, хажуу айл, төлөвлөөгүй зочид/ нь Нарантуул, Бөмбөгөр худалдааны төвөөс хамсан бараа нэртэй тааварлашгүй зүйлийг ёсныг бодож гар тэнийсээр л байна.

Энэ жил үндэсний үйлдвэрлэлийг дэмжих санаачлагыг сар шинийн баяр өмнөх жилүүдээс өргөн хүрээнд онцлож байна. Тэр ч утгаар маргааш Мишээл экспо төвийн үзэсгэлэнгийн талбайд Монголд үйлдвэрлэв нэртэй үзэсгэлэн худалдаа үүдээ нээх гэж байна. Мөн мэдээлэл техниологийн үндэсний паркт Цагаан сар 2007 үзэсгэлэн өнөөдөр ч гэсэн үргэлжлэн байгаа. Сайны хажуугаар саар гэдэг үгийн дагуу энэ жил эрүүл ахуйн шаардлага хангаагүй бараа бүтээгдэхүүн Мэргэжлийн хяналтын газар их хэмжээгээр хураагдаж байгаа гэнэ. Энэ ч утгаар сар шинийн баяртаа бэлдэж буй иргэд олон нийтэд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Хориотой, хуурамч бүтээгдэхүүний үзэсгэлэн-г мөн маргааш дэлгэн харуулах гэж байна.

Сар шинийн баярыг ёслол төгөлдөр амны билэг дүүрэн тэмдэглэж гэсэн нэг хэсэг байхад будсын юмаар юм хийх гэсэн нэг хэсэг бас байх юм. Дундажаар 60 мянган төгрөгөөр ууц авсан айлууд сар шинээр ширээгээ дүүргэж чадахгүй алдах тохиолдол гэр хороолол, орон сууцаар дүүрэн байна. Хулгайч уурт гартай гэдэг. Тэр ч утгаар зөвхөн ууц тэргүүтнийг авахгүй хэвийн боов, хийц харгалзахгүй банш, бууз… гээд авахгүй юм гэж байхгүй байгаа аж. Сар шинийн идээ шүүсээ ганц шөнийн дотор оргүй хоосон болгож байгаа нь харамсалтай. Энэ хэрэг шинийн нэгэнд ойртох тусам хулгайчийн ой ухаан хэрхэн тонох тал дээр улам нарийн арга хэрэглэж байгаа гэнэ. Цагдаагийн ерөнхий газраас энэ талаар хулгайч, гэмт итгээдүүдтэй тэмцэх үүднээс нэмэгдэл хүч гарган эргүүл хийж байгаа аж. Иргэдийн зүгээс ч гэсэн сонор сэрэмжтэй байж сар шинийн баяраа ерөөл, билэг дэмбэрэл дүүрэн тэмдэглэх бизээ.

Т.Од /olloo mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button