Нано технологитой найзлах цаг иржээ
Энэ үйлдвэрлэлийн хөгжлийн шинэ ертөнц-д нэвтрэн орох үүд хаалга нь эрдэмтэн, судлаачдын анхаарлыг ихэр татаж буй нано-шинжлэх ухаан, нано-технологи болоод байна. Энэ талаар манай төр, засгаас анхаарч, онол-пракиткийн улсын анхдугаар симпозиумыг зохиож, эрдэм шинжилгээ, туршилтын байгууллагууд болон бизнес эрхлэгчдийн хооронд ч холбоо харилцаа үүсээд байна. Үүний жишээнд МҮХАҮТ ШУА-ийн харъяа хүрээлэнгүүд, үйлдвэрлэлийн байгууллагуудтай энэ салбарт эхлэл болон хамтран ажиллах гэрээнд гарын усэг зураад байгаа билээ. Манай.оронд эхлэл төдий байгаа нано технологиййг орчин үеийн шинжлэх ухааны, технологийн нэр томъёонд юу гэж заасан байна гэхээр нано (нэг нанометр (нм)=10-9 метр буюу метрийг тэрбум /1.000.000.000/ хуваасны нэг нэгж) гэсэн угтвар үгээр хэрэглэх болж, энэ технологийн олон шинэ салбар хөгжлийн хурдацаа хэдийнэ авч эхлээд байна. Жишээ нь, хими, физик, биологи, анагаах ухаан, материал судлал, хагас дамжуулагч, электрон болон компьютер техник, технологийн сүүлийн арав гаруй жилийн эрчимтэй хөгжилт нь шинжилгээ, судалгааг ойролцоогоор 1-100 нм хүртэлх хэмжээст буюу атом, молекулын ерөнтөцед хийхийг шаардах болжээ. Нано хэмжээст орших атом, молекулуудыг хооронд нь холбох, мөн тэдгээрийг эрэмблэн байрлуулж, улмаар нано бүтэц цоо шинэ бүтээгдэхүүнийг бий болгосноор бидний амьдрал ахуй, үйлдвэрлэлийн одоогийн орчныг бүрэн хувьсган өөрчлөх юм. Энэ бол манай зууны технологи гэж нэрлэгдэх болсон нано шинжлэх ухаан, нанотехнологийн дүнд бий болох хөгжил аж. Нано шинжлэх ухаан, судалгааны хандлага, хөгжлийн төлөв байдлыг материал судлал, анагаах ухаан, оптик, электрон, байгаль орчны болон өөр бусад дэд бүтцийн хэрэглээний салбаруудад дахь ололт амжилтаар үнэлэх нь улс орон бүрийн өмнө тавигдаж буй чухал зорилт болоод байна. Манай улсад нанотехнологийг хөгжүүлэхэд боломж, гарц аль аль нь байна. Удаан хугацааны хөтөлбөр боловсруулах шаардлага эхлээд байгааг эрдэмтэн, судлаачид ам нийлэн өгүүлж байна. Нэгд, шинжлэх ухаан, үйлдвэрлэл, технологийг уялдуулах хөгжлийн гарц үзэж байна. Олон зуун жил хөгжиж ирсэн шинжлэх ухаан, технологийг монголчууд гүйцэж түрүүлэх биш, амдан тэргүүлэгч байх цорын ганц боломж болох нь энэ технологийг манайд эхнээс нь цэгцтэй, цогц бодлогоор хөгжүүлэх явдал болоод байгаатай олон хүн санал нэг байна. Юуны өмнө олон нийтэд хүртээлтэй мэдээлж, сургалт, судалгааг хөгжүүлэх, гадаад дотоод орчин нөхцөлд сайн уялдуулж, шат дараагаар хөгжүүлэх чухал болжээ.
Б.Олд
Бизнес таймс