Аймгийн ИТХ 53 хоног үргэлжилж байна
Өнгөрсөн оны сүүлчээр ИТХ-ын ээлжит тавдугаар хуралдаан болж, аймгийн шинэ оны төсвөө баталжээ. Тус хурлаар ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын тайланг сонсохын тулд хуралдаанаа хаалгүй хоёр долоо хоногийн хугацаагаар хойшлуулсан хэдий ч дахин энэ сарын 15-ыг хүртэл хойшлуулж хуралдаан нээлттэйгээр 53 хоног үргэлжилж байна. Аймгийн ИТХ-ын төлеөлөгчөөр сонгогдсон 35 төлөөлөгчийн 19 нь АН-ын гишүүд бөгөөд олонхийг бүрдүүлж байдаг ч эв түнжингүйгээс болж ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Эх орон намын төлөөлөгч сонгогдсон юм. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга эхний хуралдааны үеэр Улаанбаатар хотод ажлаар явсан бол дараагийн удаад өвчтэй гэсэн шалтгаанаар оролцоогүйгээс ийнхүү дахин хойшлогдоод байна.
(Нийгмийн толь 032/125)