Төрийн цагдаа хүн үсдэж зоджээ

Тэдэнд тооцох хариуцлагын тогтолцоо гэж алга уу гэсэн яриа иргэдийн дундбайнга өрнөдөг нь нууц биш. Тиймдээ ч гомдол чирэгдэл болох нь энүүхэнд. Харин энэ гомдол чирэгдлийн бас нэг нь манай сонинд ирсэн. Энэ сарын таванд арван найман цаг гучин минутын ……улсын дугаартай гресс микро авто машины жолооч Б-г Ялалтын автобусны буудал дээр зогсож байхад Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн тасгийн цагдаа, ахлах дэслэгч Бат-Эрдэнэ гудамжинд үсдэж зодсон байна. Үүнийг нь ч харсан гэрч олон байгаа гэнэ. Энэ байцаагч өмнө ч хүн зодож хэрэгт орж байсан бөгөөд тасгийн даргын хамт очин арай гэж хариуцлагаас мултарч байсан удаатай. Төрийн цагдаа яагаад хүн үсдэж зоддог юм, энэ талаар тодруулж өгөөч гэж нэгэн иргэн бидэнд хандсан юм. Бид ч ажил үүргийнхээ дагуу энэ маргааны эзэн Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн тасгийн цагдаа, ахлах дэслэгч Бат-Эрдэнэтэй утсаар холбогдон энэ талаар тодруулсан юм.

Тэрбээр Танайд ирсэн энэ мэдээлэл чинь худлаа. Өмнө нь энэ машины жолооч үнэмлэхгүй хэрнээ эхнэртээ зөвшөөрөлгүй жолоо шилжүүлж машинаа унаад зугатаж байсан хүн. Намайг Ялалтын буудал дээр очиход мәнәй дарга түрүүлээд очсон. Энэ машиныг журамла гэж үүрэгдэн, зааж өгсөн. Тэр дагуу л машиныг журамласан гэсэн. Тэгсэн хэрнээ жаахан байж байгаад Би даргатайгаа ярьлаа. Энэ чинь худал мэдээлэл, та нар бичиж болохгүй шүү. Би одоо даргатайгаа яваад очьё. Би өмнө нь, сая хэнийг ч зодоогүй. Энә машины жолоочийг замын хөдөлгөөн хаагаад машинаа тавьсан байна гэсэн мэдээллийг жолооч нар бидэнд өгсөн. Тэр дагуу Ялалтын буудал дээр очиход үнэхээр микро замын хөдөлгөөн хаагаад зогссон байсан. Тэр үед манәй дарга өөрийнхөө утсаар ачигч дуудсан. Ачигч ирэх үед микрийн жолооч машинаа асаах гэж араагаа түлхсэн. Ингэснээр ачигчаас машин унаж осол гарах шахсан. Тэгээд журмын хашаанд энэ машин тавигдаж дараа нь эзэн нь ирж авсан гэлээ. Харин гомдол мэдүүлсэн иргэн байцаагч худлаа хэлж байгааг дахин нотолсон. Тиймээс Чингэлтэй дүүр¬гийн Замын цагдаагийн тасгийн дарга авч Оюунбаатараас энэ талаар тодруулахаар утсаар холбогдоход Ямар ч мэдээлэл өгөхгүй. Ямар хүн хаанаас ч ярьж байгаа юм билээ, би мэдэхгүй. Тиймээс нүүр нүүрээ харж суугаад ярилцъя гээд огт халгаасангүй. Холбогдох албан тушаалтнуудын бодлоор бол сэтгүүлч хүн хэргийн үнэн бодит байдлыг тодруулахын тулд заавал дарга нарын өрөөний үүдийг сахиж ажлаа алдах ёстой болж байх шиг. Уг нь худал мэдээлэл байсан бол үнэнийг хэлээд учрыг ойлгуулж болохсон доо. Гэтэл цагдаагийн ярьсан хэлсэн нь зөрөөд л, дарга нь тайлбар өгөхгүй байгаагаас жирийн иргэний үг үнэн байсан юм болов уу гэх бодол эрхгүй төрөв. Хэрэв энэ цагдаа жолооч зодсон нь үнэн бол хичнээн ажил үүргээ гүйцэтгэж байсан ч гэсэн ард түмэнтэйгээ аятайхан харьцаж болмоорсон.
(Нийгмийн толь 032/125)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button